Ардчилсан хувьсгалын анхны удирдагчдын нэг, МоАХ-ны ерөнхий зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ой энэ сарын 20-ны өдөр тохиож байна. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн төрсөн өдрийг нь тохиолдуулан Монголын Үндэсний музей, “Зориг сан”-тай хамтран “Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойн үзэсгэлэн” зохион байгуулж, олон нийтийн хүртээл болгож байна. Уг үзэсгэлэнд түүний гэрэл зураг болон эдлэж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсээс түүвэрлэн 100 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлж байна. Тухайлбал: Ардчилсан хувьсгалын тэмцлийн халуун өдрүүдийг өгүүлсэн түүхэн гэрэл зургууд, МоАХ-ны ерөнхий зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг агсны шатар, УИХ-ын гишүүн асан дүү С.Оюундаа бичсэн захидал, түүний өмсөж байсан хослол, цүнх зэргийг тус үзэсгэлэнд онцолсон болно. Тэрбээр “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээн хэлсэн алдартай үгээрээ Монголын ард түмний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдсэн эгэл эрхэм билээ.
Уг үзэсгэлэн 2017 оны 4 дүгээр сарын 14-28-ны өдрүүдэд Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд үзэгчдийн хүртээл болно.




2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
