Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд дүн тавих зорилгоор Монголын медиа корпорациас “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулж байгаа билээ. Гурав дахь удаагийн хэлэлцүүлгийг “Шударга ёс: Хуулийн засаглал, Авлигагүй нийгэм, Шүүхийн шинэчлэл” сэдвийн дор өнөөдөр МҮЭСТО-ны хурлын танхимд зохион байгууллаа.
Уг зөвлөлдөх хэлэлцүүлэгт хөндлөнгийн “МЕС” судалгааны төвөөс санамсаргүй түүврийн аргаар сонгосон 450 гаруй “Ардын эксперт” оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, дэд дарга Б.Нэргүй, Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, “МЕС” судалгааны төвийн захирал Л.Золбаатар, нар зөвлөлдөх хэлэлцүүлэгт урилгаар оролцлоо.
Үдээс өмнөх хэлэлцүүлгээр Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Хууль, шүүхийн салбарын шинэчлэл, шударга ёс сэдвийн хүрээнд илтгэл тавьж ирэдийн асуултад хариулсан юм.
Үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэлцүүлэгт оролцон үг хэлж, иргэдийн байр суурийг сонсон тэдний асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв.
Шударга ёсыг тогтоох чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Авлигын эсрэг хуулийн засаглал”, “Том төрөөс ухаалаг төр рүү” зэрэг санаачилга гаргаж, үндэсний хэмжээний аян болгон өрнүүлсэн билээ. Мөн Монгол Улс цаазын ялгүй болсныг зарлаж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Авлигатай тэмцэх хөтөлбөрийг санаачлан батлуулсан, хар тамхитай тэмцэх чиглэлээр дорвитой алхам хийсэн юм. Шударга ёс, хуулийн засаглалыг тогтоох чиглэлээр Шилэн дансны тухай болон Захиргааны ерөнхий хуулиудыг санаачлан батлуулсан, “Шүүхийн шинэчлэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд шүүхийн багц хуулийг шинэчлэн батлуулсан.
Нийгэмд шударга ёсыг тогтоох, төрийн албыг авлигаас ангид болгох, шүүхийн шинэчлэлийг иж бүрнээр нь хийх цаг болсон гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ эхний жилээсээ ярьж, “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс”, “Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний чуулгануудыг санаачлан зохион байгуулж, тэндээс гарсан санал, зөвлөмжид тулгуурлан шүүх эрх мэдлийн шинэтгэлийг зоригтой эхлүүлсэн билээ. Өнгөрсөн найман жилийн хугацаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 36 хуулийг УИХ-аар батлуулсны дийлэнх нь шударга ёс, хуулийг засаглалыг тогтоох, авлигагүй нийгмийг бий болгоход чиглэсэн байна.
Зөвлөлдөх хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид жижиг бүлгүүдэд хуваагдан хэлэлцэж, нууц санал хураалтаар үнэлэлт, дүгнэлт гаргахаар болов.





Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

ХООСОН ҮГ, ШАЛДАН АМ. ӨӨРИЙНХӨӨ ЭРХ АШИГТ НИЙЦҮҮЛЖ Л ДАН ЯРЬДАГ. ТЭР НЬ ТЭГЭЭД ЦАГИЙН УРСГАЛД ӨӨРИЙНХ НЬ ҮНЭ ЦЭНИЙГ УЛАМ БУУРУУЛАХ ЮМ.
Энэ хүний хийснийг үгүйсгээд байгаа хүмүүс эхлээд урдах ерөнхийлөгч үүд юу хийлээ гэдгийг бод.Дараань гарах хүмүүс ийм түвшинд хүргэх гэж яаж чармайхыг ажигла.Шах.Хэрэв алдаа гаргасан бол түүнийг нь хэн нэгэн бус хууль шийднэ.Хоосон яриагаар яахав.Зүгээр суувал дээргүй юу.
шаварт унасан нөхриөг татаж авах гарц төлөвлөгөө гөөөгөө байна даа