“Дорнодын хөгжилд миний хувь нэмэр”
Оюутны Эрдэм Шинжилгээний Хурал
Хурлын зорилго– Дорнод аймгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахад оюутан, залуу судлаачдын оролцоог хөхиүлэн дэмжих, хэрэгжих боломжтой онол практикт тулгуурласан судалгааны бүтээлийн эмхтгэлийг нийтэд сурталчилан таниулах, дэмжихэд оршино.
Ерөнхий зохион байгуулагч– Дорнодын Оюутан Залуусын Нэгдсэн Холбоо (ДОЗНХ)
Дэмжигч байгууллага: Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо, Дорнод аймгийн өдөр тутмын мэдээллийн WWW.CHOIBALSAN.MN сайт.
Хаана – Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Монгол Улсын Их Сургуулийн төв байрны дугуй танхимд
Судалгааны бүтээл хэлэлцэх хугацаа – 2017 оны 5 сарын 20 нд 10 цагт
Судалгааны бүтээл хүлээн авах хугацаа – 2017 оны 5 сарын 15-ны 18 цаг хүртэл (файл хэлбэрээр) DOZNH2020@gmail.com хаягаар хүлээн авна.
Хамрах хүрээ– Дорнод аймгийн харьяат, Улаанбаатар хот болон Чойбалсан хотын Их, дээд сургуулийн бакалвр болон Политехникийн коллеж, МСҮТ-д суралцаж буй оюутнууд
Хурал зохион байгуулалт– Оюутны эрдэм шинжилгээний хурал “Дорнодын хөгжилд хувь нэмэр” ерөнхий сэдвийн хүрээнд явагдах ба дараах салбаруудаас сонгох боломжтой.
Үүнд
·Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал
·Эрүүл мэнд, спорт
·Түүх, соёл урлагийн ач холбогдол
·Бизнес ба ЖДҮ
·Технологи ба Инноваци
·Хүрээлэн буй орчны экологи, байгаль хамгаалал
·Нутгийн удирдлага ба иргэдийн оролцоо зэрэг сэдвүүдийн хүрээнд хэлэлцэнэ
Судалгааны бүтээлд тавигдах ерөнхий шаардлага –
1.Онолын үнэдэслэлтэй байх
2.Тодорхой асуудал дэвшүүлж, шийдэл, зөвлөмж санал болгох
3.Судалгааны ажилд биечлэн оролцсон байх
4.Практик ач холбогдолтой байх
Судалгааны бүтээлийн бичиглэлд тавигдах шаардлага –
·Эх сурвалжийн жагсаалтыг тодорхой тусгах
·Эшлэл ашиглахдаа “Удирдлагын академийн стандарт CS:960096 CCAC 2013”-ыг мөрдөнө
·График, диаграмм, хүснэгт, схем, фото ашиглах, шаардлагатай тохиолдолд хавсралтад тусгах
·А4 цаасанд бол дээд доод, баруун талаас 2.5 см, зүүн талаас 3 см
·UNICODE ашиглан Arial фонд дээр ба 12pt үсгийн хэмжээтэй байх
·Илтгэгчийн, (баг хамт олны) удирдсан багшийн мэдээллийг тусгасан байх
Нэмэлт мэдээлэл
·Эрдэм шинжилгээний хурлыг Их дээд сургуулийн эрдэмтэн багш, туршлагатай судлаачид, нийгмийн зүтгэлтнүүд шүүн хэлэлцэнэ.
·Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлүүдийг орон нутагт хэрэгжүүлэхэд бүх талаас нь дэмжинэ
·Тус хуралтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 99600071 дугаараас авна уу.
Шалгаруулалт
·Тэргүүн байр 1 оюутан
·Дэд байр 1оюутан
·Гутгаар байр 1 оюутан


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

Бараг анх удаа зохион байгуулагдаж байгаа тэмцээн байх. Оюутнуудаа идэвхитэй оролцоорой , амжилт хүсье6