“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2017 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр тус компанийн байранд нээлттэй болов.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг даргалж, иргэд, аж ахуй нэгжийн төлөөлөл бүхий 100 хувийн ирцтэйгээр хурал эхэллээ.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн 2016 оны үйл ажиллагааны тайлангийн талаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлт болон компанийн 2016 оны санхүүгийн тайлангийн талаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг хэлэлцэж баталлаа.
Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл компанийн удирдлагын зүгээс тайлант хугацааны сүүлийн хагас жилд менежментийн оновчтой бодлого баримталж ажилласны үр дүнд Цанхийн Баруун уурхайн үйл ажиллагааг сэргээж, орлогоо нэмэгдүүлэн, Цанхийн Зүүн уурхайг тогвтортой ажиллуулан “Чалко Трейдинг Хонг Конг” компанид төлөх төлбөрийн хэмжээг бууруулж, хөдөлмөрийн болон байгаль орчин, эрүүл ахуйн осол, аюулгүй ажилласан “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн 2016 оны үйл ажиллагааны үг дүнг хангалттай гэж дүгнэв.
Хурлын үеэр компанийн 2016 оны үйл ажиллагаа, санхүүгийн байдал, компанийн засаглалын асуудлаар асуулт хариулт өрнүүлж санал солилцов. Хувьцаа эзэмшигч иргэд болон аж ахуйн нэгжийн төлөөллүүд компанийн гүйцэтгэх удирдлага, хамт олон хичээл зүтгэл гарган ажиллаж байгааг үнэлэхийн зэрэгцээ компанийн засаглалыг сайжруулж, ашигтай ажиллан иргэдийн 1072 хувьцааг амилуулах ажлаа түргэвчилж, хувьцаа эзэмшигч иргэд аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтарч ажиллах даалгаврыг мөн өгсөн юм.
Хурлаар компанийн 2016 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг батлав. Мөн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас гарсан санал зөвлөмжийг анхаарч, компанийн 2017 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг хангаж ажиллахыг “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд нарт үүрэг болголоо.




Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
