Үндэсний хувцасны “Уран гоёл” урлангийн бүтээгдэхүүнүүдийн загвар хийц, чанар үзэмж хэрэглэгчдийн таашаалд үргэлж нийцдэг учраас үйлчлүүлэгч олонтой, захиалга ихтэй байдаг. Эднийх үйл ажиллагаагаа өргөжүүлж VIP захиалгын төв, өөрийн нэрийн барааны дэлгүүрээ өнөөдөр нээж байна.

Төмөр зам дахь “Ханбүргэдэй” худалдааны төвтэй айлсан үүд хаалгаа нээж буй “Уран гоёл урлан”-гийн шинэ төвөөр орж захирал Ш.Должинсүрэнтэй уулзлаа.
-Манай урлан байгуулагдаад яг 3 жил болж байна. Энэ жилийн тухайд хонхны баярт зориулсан загварууд маань эрэлт ихтэй байна. Бид хонхны баярын даашинзуудаа европ, монгол загвартай, мөн үндэсний болон европ хэв маяг хослуулсан гэсэн гурван үндсэн чиглэлээр гаргаж байгаа. Загваруудыг маань гараар урласан зураг, чимэглэл давтагдашгүй өнгө төрхтэй, үнэ цэнэтэй болгож байна. Захиалагчтайгаа зөвлөсний үндсэн дээр цор ганц хувь гар зургаар чимэглэнэ гэдэг яалтгүй өвөрмөц содон үйлчилгээ, хүмүүс ч дуртай, сэтгэл ханамжтай байгаа. Бид шинэ төв нээж байгаатайгаа холбогдуулан 3 хоног хэрэглэгчдэд үнэгүй зөвлөгөө өгч, хямдралтай үнээр үйлчилж байна хэмээн тэрбээр ярилаа.
Үндэсний хувцасны урлангууд ажиллагаа ихтэй ч үнэлгээ муутай гээд бага насны хүүхдийн загварын хувцас урлахаас түвэгшээх тал бий. Тэгвэл “Уран гоёл”-ынхон энэхүү дутагдлыг арилгахаар шийдэж, хүүхдийн содон хөөрхөн загвар олныг урлажээ. “Чанараар илүүрхэж хийцээр гайхуулна” уриатай “Уран гоёл” урлангийн шинэ төвөөр зочилбол нүд сэтгэл баясгах шинэ загварууд олон байна.
“Уран гоёл” урлантай холбогдох утас: 77004576, 88114576, 77034576

















2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
