Шингэн хүнсний салбарт 17 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Хүнсний манлай үйлдвэр “Жем интернэшнл” ХХК Оны шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогч байгууллагаар шалгарлаа. Нийслэл Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, их бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулж, ажилтан албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангахад онцгой анхаарч нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэлтэд бодитхувь нэмэр оруулж байгаагийнхүү үнэлэнНийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын газраас Оны шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогч байгууллагаар өргөмжиллөө.
Түүнчлэн Монгол улсын засгийн газар, МҮХАҮТанхим хамтран зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгж шалгаруулалтад “Жем интернэшнл” компани дахин шалгарч үндэсний үйлдвэрлэгч,шилдэг компани болохоо батлан харуулсан юм.
Энэ жилийн ТОП-100 аж ахуйн нэгжийг төрийн холбогдох байгууллагуудтай хамтран зөвхөн татвар төлөлтөөр бус нийгмийн даатгал, ажил олголт, хөрөнгө оруулалт, борлуулалтын орлогыг харгалзан шалгаруулсан. Хүнсний манлай үйлдвэр “Жем интернэшнл” компанийн хувьд татвар төлөлтөөр 19-д борлуулалтын орлогоор 53-т ажиллагсдын тоогоор 68-д, ашгийн хэмжээгээр 34-т жагсаж нийлбэр дүнгээр 44-т эрэмбэлэгдсэн юм. 2007 оноос хойш найман жил тасралтгүй ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарч ирсэн “Жем интернэшнл” ХХК нь өнгөрсөн онд нийгмийн даатгалд нийт 579 сая төгрөг төлсөн бөгөөд, улсын төсөвт 2016 онд 24,5 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.
Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэг Хүнсний манлай үйлдвэр “Жем интернэшнл” компани үргэлж чанарыг эрхэмлэн, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг дээдлэн, сэтгэл ханамжийг бий болгон цаашид ч амжилтаа батжуулан ажиллах болно.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
