Татварын Ерөнхий газраас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт уламжлал болгон зохион байгуулдаг “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн нээлт Татварын Ерөнхий газрын нэг давхарт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд ТЕГ-ын дарга Л.Зориг, ТЕГ-ын дэд дарга Б.Заяабал, ТЕГ-ын ТЗУГ-ын дарга Б.Алтансүх, ТЕГ-ын ТУХАГ-ын дарга Б.Бадрал, ТТХГ-ын дарга Д.Цогзолмаа, ТОГ-ын дарга Д.Цогтжаргал, Татварын үйлчилгээний төвийн дарга Б.Ганболд тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.
Нээлтийн үеэр Татвар төлөгчдөд үйлчлэх танхимын нээлтийг хийж, ЕБС, их дээд сургуулиудын оюутан, сурагч, багш нарын дунд зарласан гар зураг, зохион бичлэг, хөлөгт тоглоомын уралдаанд түрүүлсэн бүтээлийн шагналыг гардууллаа.
Үүний дараа ТЕГ-ын дарга “Татвар төлөгчдөд үйлчлэх танхим”-д хүрэлцэн ирсэн дунд сургуулийн сурагчдад “Би –Ирээдүйн татвар төлөгч” хичээлийг заасан бол ТЕГ-ын дэд дарга Б.Заяабал 5-р сургуулийн ахлах ангиудад, ТЗУГ-ын дарга Б.Алтансүх 2-р сургуулийн ахлах ангид, ТУХАГ-ын дарга Б.Бадрал СЭЗДС-ын оюутнуудад, ТОГ-ын дарга Д.Цогтжаргал, ТТХГ-ын дарга Д.Цогзолмаа 48-р сургуулийн ахлах ангид, Татварын үйлчилгээний төвийн дарга Б.Ганболд “Татвар төлөгчдөд үйлчлэх танхим”-д ахлах ангийн сурагчдад, Эрсдэлийн удирдлагын хэлтэсийн дарга Г.Энхжаргал 51-р сургуульд, Хуулийн хэлтэсийн дарга Б.Болдбаатар ОМХ 3-р сургууль, Мэдээлэл статистикийн хэлтэсийн дарга Г.Батсайхан 33-р сургууль, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэсийн дарга Н.Бямбаа 3-р сургууль, Сургалтын төвийн дарга Б.Бадамцэцэг 20-р сургуулийн ахлах ангид хичээл заах аж.
“Би –Ирээдүйн татвар төлөгч” хичээл улс орон даяар явагдах бөгөөд 370 гаруй ЕБС, их дээд сургуулиуд хамрагдах юм. Энэхүү хичээлийн гол агуулга нь татвар гэж юу вэ?, татварыг бид яагаад төлөх ёстой байдаг, ард иргэдийн төлсөн татвар нь хэрхэн зарцуулагддаг вэ? гэсэн татварын суурь ойлголтын талаар мэдээлэл өгч, татвар төлөх ухамсарыг төлөвшүүлэх юм.




32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
