Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн талаарх сайн, муу мэдээлэл цахимаар нэг хөвөрнө. Захиалгатай, захиалгагүй, эзэнтэй, эзэнгүй постууд өнөөх л монголын улс төр тэр дундаа сонгуулийн бохир уур амьсгал аль хэдийнэ орсныг илтгэх шиг.
Нэг нь тэнгэрт тултал магтаад нөгөө нь газар дор ортол муулах нь зөвхөн нийгмийн сүлжээнээс мэдээлэл авдаг хүмүүст сонголтыг нь хоёрдуулж, нөгөөх нь саналаа худалдах эх суурийг нь тавьж өгдөгийг үгүйсгэх аргагүй. За энэ дүүрч.
Яг энэ үед Сонгуулийн Ерөнхий хороо нэр дэвшигчдийг бүртгэж авах уу гэдэг хамгийн сонирхолтой асуулт болоод байна. Учир нь АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга болон МАХН-аас нэр дэвшээд байгаа Н.Энхбаяр нарыг нэр дэвшигчээр бүртгэхгүй байх магадлал өндөр байгаа юм. Ялангуяа Н.Энхбаярыг. Түүний хувьд 2012 онд шүүхээс албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр шүүхээс ял сонссон билээ.
Тухайлбал Н.Энхбаярыг тоног төхөөрөмжийг хувийнхаа аж ахуйн нэгжид өгсөн, “Эрдэнэт” үйлдвэрт онц хэмжээний хохирол учруулсан гэх мэт үндэслэлээр шүүхээс ял тулгаж байсан юм. Гурван өдөр үргэлжилсэн шүүх хурлаас Н.Энхбаярын өмчлөлийн Тв9 телевизийн тоног төхөөрөмжөөс улс хураан авах, дундын өмчлөлийн орон сууцыг хураан авах, 982 сая төгрөгийг гаргуулан Эрдэнэт үйлдвэрт өгөх, 54 сая төгрөгийг Гандантэгчилэн хийдэд төлүүлэх зэрэг шийдвэрийг гаргаж 4,1 жилийн хорих ялыг оноосон байдаг. Нэг жил гаруйн хугацаанд хорих анги, сайд нарын эмнэлгийн хооронд гүйсний эцэст Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уучлалаар сулласан билээ. Гэхдээ уучлал үзүүлэн сулласан ч гэсэн ялтайд тооцох хугацаа нь хэвээрээ байсан юм. Энэ утгаараа МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдрийг хүртэл улс төрд гар бие оролцож чадахгүй яваа.
2015 онд гарсан Өршөөлийн хуулиар түүний хэргийн зарим зүйл заалт хамрагдсан. Гэвч Авлигатай тэмцэх газраас мэдэгдсэнээр бол Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа хараахан дуусаагүй гэсэн тайлбарыг өгөөд байгаа. Тиймдээ ч МАХН-ын дарга Н.Энхбаяр болон түүний өмгөөлөгч нар Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаж ялтайд тооцох хугацаа дууссан эсэх дээр лавлагаа хүссэн ч талаар болсон. Гэсэн ч үүнийг үл тоон нэр дэвшээд байгаа юм. Иймээс Сонгуулийн Ерөнхий хороо нэр дэвшигч нартай холбоотой материалыг шүүх, Авлигатай тэмцэх газраас нягтлан шалгаад татгалзах магадлал маш өндөр. Тэр дундаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх боломжгүй гэсэн хариуг Сонгуулийн Ерөнхий хорооноос өгөх магадлал 50:50 гэж болно.
Хэдийгээр нөхцөл байдал ийм атал МАХН хоёр дахь хувилбар байхгүй хэмээн мэдэгдээд байгаа. Гэвч дахин нэг өөр хувилбар байж болох байсныг Н.Энхбаяр хэтийдсэн шуналаасаа болж үргээчихсэн талаар ойрын эх сурвалжууд хэлж байна. Магадгүй энэ хувилбар нь МАХН-д ашигтай байх магадлалтай ч үүнийг тэрбээр үл тоожээ.
Өөрөөр хэлбэл хэд хоногийн өмнө эрх баригч намынхан Н.Энхбаярыг дуудаж уулзсан тухай яриа байна. Тус намынхан нэр дэвшигчээ тодруулсан талаарх хэвлэлийн хурлын үеэр дангаараа сонгуульд өрсөлдөнө хэмээн мэдэгдэж байсан МАХН-ын шийдвэр эргэлзэхэд хүргэсэн бололтой. Тэд Намбарын хүүг аминчлан дуудаж уулзахдаа нэгэн цагт нэгэн дээвэр дор аж төрж, ах дүүс бололцож явснаа санагалзан Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй байхыг хүссэн гэх.
Учир нь Н.Энхбаяр нэр дэвших нь баталгаажчихвал эрсдэл дагуулах магадлалтай. МАН, МАХН бол нэг угшилтай. Тиймдээ ч намын жирийн нэгэн гишүүдээс эхлээд УИХ-ын гишүүд нь буйраа сэлгэж, хоёр намын хооронд “гүйдэг” байдал энгийн зүйл болсон. Энэ нь МАН-ынхны саналыг хувааж мэдэх. Харин цаст уулын цагаан бар явсан Н.Энхбаяр нэрээ татаж, дэмжиж ажиллаж болно гэжээ. Гэхдээ оронд нь Ерөнхий сайд болъё гэх гаажтай саналыг тавьсан гэх. Мэдээж, МАН-ыхан эл саналыг хэрхэн зөвшөөрөх. Нэгэнт тохироо хийж үл чадсан учраас Н.Энхбаяр, зам замаараа одъё хэмээгээд гарч одсон тухай эх сурвалж аминчилж байна.
24tsag.mn

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
