А.ЭРХЭС
Олон улсын гуравдугаар зэргийн шүүгч Х.Чойжилжав, Л.Нямчулуун нар өнгөрсөн сард Казахстан Улсын нийслэл Астанад болсон зэрэг ахиулах шүүгчдийн семинарт оролцоод иржээ. Энэхүү семинарын үеэр чөлөөтийн багш, дасгалжуулагч, тамирчдын Бразилийн олимпын наадмаар гаргасан зүй бус үйлдлийг гурван ч удаа жишээ болгон ярьсан байна. Энэ талаар шүүгч Л.Нямчулуунтай ярилцсанаа хүргэе.
-Хол явсан хүнээс үг сонс гэдэг. Астана хотод болсон семинар хэрхэн болж өнгөрсөн бэ?
-Энэ удаагийн семинар дөрвөн өдөр болж, Чойжоо бид хоёр улсаа төлөөлөөд оролцоод ирлээ. Өмнө нь шүүгчдээс жилд нэг удаа онолын болон барилдааны шалгалт аваад жин ахиулдаг байсан. Харин энэ жилээс Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо онолын шалгалтдаа тэнцвэл практик шалгалт авдаг систем рүү орж байгаа юм байна. Энэхүү шалгалтын туршилтын семинарт бид яваад ирсэн нь энэ. Семинар их өндөр төвшинд зохион байгуулагдсан. Харамсалтай нь, энэ семинарын үеэр жишээ авах болгондоо манай улсын дасгалжуулагч, тамирчдыг ярьсан нь их эвгүй сэтгэгдэл төрүүллээ. Энэ нь Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо ёс суртахуун, сахилга, дэг журмын асуудалд онцгой анхаарал хандуулж байгаагийн нэг илрэл юм байна гэж ойлгосон.
-Ямар багш, тамирчдыг жишээ болгож ярив. Энэ талаар жаахан дэлгэрэнгүй ярихгүй юу?
-ДБНХ-ны дүрэмд нэмэлтээр шинэ өөрчлөлт орж байгаа гэдгийг багш, дасгалжуулагчид, бөх сонирхогчид сайн мэдэж байгаа байх. Гол өөрчлөлт нь юун дээр байсан бэ гэхээр өнгөрсөн олимпын үеэр гарсан шүүлтийн ажиллагаа байлаа. Тодруулбал, семинарын үеэр энэ дүрэм яагаад өөрчлөгдсөн бэ гэж жишээ авахдаа “Монголчууд олимпын тоглолт дээр драм буюу жүжиг үзүүлсэн” гэж ярьсан. Үүнийг нэг биш гурван ч удаа жишээ болгон ярьсан гээд бод. Жишээлбэл, олимпын өмнө болсон семинарын үеэр ард нь гарвал хоёр оноо авна, илт тойрч зугатах юм бол сануулахгүйгээр торгоно гэж ярьж, хэлсэн байдаг. Гэтэл үүнийг мэдсээр байж монголчууд жүжиг тоглосон гэж ярьж байна билээ. Хоёрдугаарт, тамирчдыг дэвжээн дээр зүй бус харьцаа гаргуулгахгүйн тулд эхлээд сануулаад, хоёр дахь дээр нь торгоно гэсэн өөрчлөлт оруулсан гэдгээ тайлбарласан. Мөн цаашлаад дэвжээн дээр дасгалжуулагч, тамирчдыг сахилга баттай байлгахын тулд дүрэмдээ шинээр өөрчлөлт оруулж, заалтыг нь өндөр болгож өгсөн гэсэн. Ер нь монголчуудаас болж дүрэмдээ шинэ өөрчлөлтүүдийг оруулж өгсөн гэж л яриад байна билээ. Торгуулийн мөнгөн дүнг ч гэсэн өндөрсгөснөө энэ үеэр дуулгасан. Тамирчин ч тэр, багш дасгалжуулагч ч тэр дэвжээн дээр ёс бус үйлдэл гаргах л юм бол торгоно, хоёр дахь удаад нь дэвжээн дээрээс шууд хөөнө гэж байна билээ.
-Жишээ авах болгонд монголчуудын тухай яриад байсан нь та хоёрт их л эвгүй байсан байх даа?
-Тэгэлгүй яахав. Үнэхээр хэцүү байсан. Яс хавталцаж байлаа. Бид чинь өөрсдөө нэг тогооны хүмүүс шүү дээ. Энд нэг дүгнэлт хэлэхэд, гадаад ертөнц биднийг эерэгээр хүлээж авахаа больсон байна шүү. Өөр өнцгөөр хардаг болсон байна. Үнэндээ Мандахнаранг илт зугтаасныг Монголын ард түмэн нүдээр үзсэн болохоор дахин тайлбарлаад хэлээд байх шаардлагагүй болов уу. Хамгийн гол нь олон улсын хурал, семинар дээр хүртэл ингэж муу муухай жишээ болж яригдаж байхад, өөрсдөө энд баатар болчихсон мэт, бусдадаа буруугаа чихээд сууж байна. Ийм байж болохгүй. Аль ч спортын тамирчинд ёс зүй гэж байх ёстой.

-Ер нь, чөлөөтийн тамирчид бусдад бурууг өгөөд сурчихсан юм биш үү. Азийн аваргад оролцох боломжгүй болсон шалтгаанаа мөн л холбоо руугаа чихээд байх шиг байсан?
-Тэд чинь төрийн байгууллагын ажилтан шүү дээ. Цалинг нь аваад явж байгаа. Төрийн төлөө ажиллана гэж тангараг өргөчихөөд улстөрчид шиг хэрүүл хийгээд яваад байж боломгүй мэт. Улсаас хөрөнгө мөнгийг нь гаргаад цугларалтдаа гар гэж байхад өөрсдийгөө доромжилж байгаа юм шиг нэг цэцэрлэгийн байранд байна гэж ирээд өрөвдүүлэх гээд байсан нь эмгэнэлтэй санагдсан. Хэн ч тэднийг цаашаа гэж түлхээгүй. Бэлтгэл хийх заал, танхим нь хүртэл энд бэлэн байна. Тэр битгий хэл багш нарыг нь хүртэл хамт ирээд бэлтгэл сургуулилт хийж болно гэсэн шийдвэр гарсан байна билээ. Ард түмнээр өрөвдүүлэх гээд байгаа арга барил нь үнэхээр биш байна. Хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн ч ялгадаг болж. Юу болоод, яагаад ингээд байгааг нь ойлгодог болсон байна билээ. Үнэндээ дандаа худал мэдээлэл хүмүүст хүргэж байгаа тэдний үг, үйлдлээс зөв гэж хэлчихээр зүйл ч харагдахаа байжээ. Тиймээс миний хувьд холбоонд нэг санал оруулъя гэж бодож байгаа.
-Ямар санал оруулах гэж байгаагаа хэлж болох уу?
-Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Батбаяр нэлээд сайн ажиллаж байна. Тиймээс түүнд хандаж энэ жилийг соёлтой харилцаа, сахилга бат гэсэн харилцааны жил болгоё гэсэн санал оруулахыг хүсч байна. Харилцаа сайтай, сахилга баттай байсны үндсэн дээр бид нэг цул болж чадна. Тэгэхээр энэ жил амжилт гэхээсээ илүүтэйгээр харилцааны асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй юм болов уу. Сахилга баттай байсан газрыг амжилт аяндаа дагадаг. Бид одоо бол тэмц, тэгээд ял гэсэн уриатай ажилладаг. Мэдээж ялах нь гарцаагүй. Гэхдээ бидний хоорондын харилцаа ялзарчихаад байна. Тамирчид хүртэл хэрүүл, уруулд оролцоод яваад байгаа нь утгагүй хэрэг байхгүй юу. Тиймээс холбоогоо аврахын тулд гол зүйлдээ анхаарлаа хандуулж харилцаагаа сайжруулах хэрэгтэй юм байна гэж бодсоны үндсэн дээр дээрх санааг оруулахыг хүссэн хэрэг.
Эх сурвалж: www.assa.mn

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
