|
2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгыг УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин дэмжихгүй гэдгээ “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Учир нь Женко Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших өндөр магадлалтай байсан намын нөхдөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа хэрэгт холбож гүтгэсэн хэмээн үзэж буйгаа өмнө нь мэдэгдэж байсан бол энэ удаад түүнийг ерөнхийлөгч болбол ямар сөрөг нөлөө, хор хохирол учруулахыг өөрийн байр сууринаас ийнхүү илэрхийлжээ.
Х.Тэмүүжин “Түгжил гэдэг нэр хэнд хам¬гийн их очиж наалдаж байна. Хэн хамгийн их мөнгийг намынхнаа намнахад зарцуулав. Ардын намтай үзээгүй өрсөлдөөнийг нам дотроо үзэн ядалтын хэмжээнд хийсэн гэх тэр хүн бусдын нүдэнд ил байгаа… …Хамгийн аймшигтай нь шүүгчид аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хаах эрх өгөхөөр нөгөө хийсвэр эх орончид эрх мэдэл, хуулийн байгууллагын толгойд гараад ирэх юм бол Монголд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг бүх компани эрхээ хасуулах байх. Эсвэл хэт “шударга”, популист маягийн нөхөр яваад ирэх юм бол архидалттай тэмцэж байна гээд баар, рестораныг бүгдийг нь хаах байх. Цаашаа их дургүйгээ хүргэвэл улс төрийн намыг ч хааж мэднэ. Хуулийн этгээд л юм чинь таалагдахгүй байгаа улс төрийн намаа тас цохих боломжтой гэсэн үг” хэмээн ярилцлагадаа дурджээ. Өмнө нь Х.Тэмүүжин Х.Баттулга “Сайн ах”-ын хэргийг өөрт нь санаатайгаар зохион байгуулж нялзаасан хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байсан бөгөөд намын нөхөд болох Л.Гантөмөрт “Мүүнчин” хэмээх цолыг хайрлаж М.Батчимэгийг “Тагнуул” хэмээн өргөмжилсөн Х.Баттулгыг “Шунал нь дийлдэхгүй хүн” хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн тэрээр ийнхүү намын нөхдөөсөө хамгийн түрүүнд Х.Баттулгыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Түүний араас тэсрэх хүн цөөнгүй лидерүүд байгааг үгүйсгэхгүй бөгөөд тохиромжтой үеийг хүлээн, хутгаа ирлэж суугаа нь ойлгомжтой юм. Ж.Сондор |
|
АН-ын лидерүүдээс хамгийн түрүүнд Х.Тэмүүжин Женко Х.Баттулгыг дэмжихгүй гэдгээ зарлалаа
2017 оны 05-р сарын 18 өдөр, 16 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
