МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар нар хэвлэлийн хурал хийлгэв. Хурлын эхэнд Ж.Эрдэнэжамъян гэх “уйлхай” нөхөр “манай нам 100 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчин” хэмээн эрүүл бус мэт аяглаж, С.Ганбаатарыг амаа олохгүй магтлаа. Угийн ийм натуртай, Н.Энхбаярыгаа шүтэж байж хоолоо залгуулдаг Ж.Эрдэнэжамъянгийн үгэнд итгэх хүн ховор. Нам нь байгуулагдаад хэдэн жил болж, өөрөө хэд дэх генсек болсноо ч ухаарахгүй яваа түүнтэй ял хэлцээд ч яахав хөөрхий. Н.Энхбаярын ээлжит золиосонд гарч яваа юм зайлуул. Харин С.Ганбаатарын тухайд бол өөр. Тэр боловсролоороо Ж.Эрдэнэжамъянгийн хаана нь ч хүрэхгүй боловч хорчин, попчингоороо толгой илүү учраас Н.Энхбаяраар хөтлүүлж намд нь орж ирээд, Ерөнхийлөгчид нэр дэвших болов. Түүгээр ч зогсохгүй хэвлэлийн хурлын үеэр “МАНАН-г утсгах төлөвлөгөө бидэнд байна” хэмээн мэдэгдчихлээ.
Ялыг нь эдэлж яваа боловсролтой генсекийн ямбыг гудамжны жагсагч эдэлж, Ерөнхийлөгчийн сэнтий руу сарвайж, намын даргынх нь намирсан туг нь болчихоод байхад Ж.Эрдэнэжамъянгийн дотор арзгар л байгаа биз. Гэсэн ч Г.Шийлэгдамбадуулчих вий гэсэн айдастай тэрээр Фенг шү С.Ганбаатарын сүүдэр дор нулимсаа тэвчин, байгуулагдаад 6 жил болсон намаа 100 жилийн түүхтэй ууган хэмээн залж суугаа нь тэр.
Харин эрхэм “Фенг шү” С.Ганбаатар хүний хотонд эзэн суугаад, улсын эцэг болохоор санаархаж буй бол ядаж нэр нүүрийг нь зээлж, нэр дэвшиж байгаа намынхаа байгуулагдсан он, гишүүдийн тоо, дарга, цэрэг, үүх, түүхийг нь мэдэж байж дуугарах ёстой баймаар.
Монголын ард түмэн яаж ч доройтлоо гээд улсаар нь хулхиддаг, хятадын соёлыг монголд нутагшуулж, хонжоо харсан, эрх мэдлийн төлөө 10 нам дамжихаас сийхгүй С.Ганбаатар мэтийг төрийн тэргүүнээрээ залахгүй нь тодорхой. Чухал нь богино хугацааны сурталчилгаатай сонгуулиар монгол улсын нэрийг дэлхий нийтэд багахан шиг шившиглээсэй хэмээн халаглаж байна.
Ж.Сондор

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

Монголоо гэсэн хүн төр барихаас ичиж байгаа харийн хүмүүс эх орноос минь гарна уу…С.Ганбаатар уран илтгэгчийн хувьд \фенг шү\ийн суртчилгаанд яваа л биз…кока кола суртчилж байгаа хүнээс л дээр ухамсартай байх… Харийн гар хөл бологсодын нойр хулжиж байгаа байх даа…Монголчуудын сэргэн мандалтын эрин үе ирлээ…хурай хурай хурайлан дэмжээрээ Монголчуудаа…
Delhiin shibshig bolchihgui ymsan daa