Монголд тарьсан сакурай жижигхэн ягаан цэцэг бундуйлан дэлбээлж байгаа ийм нэгэн зураг Дундговиос нисэн ирэв. Ердөө л зургаа хоногийн өмнө буюу Мод тарих өдрөөр Дундговийн шаргал хөрсөнд бидний тарьсан мод ийн өхөөрдөм хөөрхнөөр дэлбээлэн ургаж байгаа зургийг харахад үнэхээр сэтгэл догдлов. Техник, технологи харилцаа холбоо хөгжсөн юм болохоор амихандаа тарьсан моддоо хэрхэж байгаа талаар асууж лавлаж байсан ч тав зургаахан хоногийн дотор ийн тарьсан модод маань бултаараа урган цэцэглэж байгааг харахад үнэхээр гайхалтай. Бидний хэсэг хүмүүс буюу Монголын сайтын хөгжлийн нэгдсэн холбоо, эмэгтэй сэтгүүлчдийн “Үгийн хүч” клубынхан Дундговийн уугуул Нямаа бүсгүйн санаачлагаар ийн 200 гаруй км замыг эвхэн давхиж Дундговьд очиж мод тарьсан нь бас хөөрхөн түүхтэй.
Зарим хүн ч хотын утааны эсрэг мод тарья гэж байхад хаа байсан Дундговьд очиж мод тарих гэдэг “бяртай бүсгүйчүүд” гэж нөхөрсгөөр шоглохын зэрэгцээ Говьд мод ургах уу гэсэн эргэлзээг бас дайж байлаа. Арай түргэдсэн байж болох ч энэ зураг эхний эргэлзээг бага ч болов няцаах болов уу?

Яагаад заавал Дундговьд гэж үү?
Үнэндээ говьд очиж мод тарина гэж төсөөлөө ч үгүй шахам байсан хэсэг хүмүүсийг Гурвансайханы уугуул Нямаа бүсгүй уриалсан хэрэг. Аль хавар Дундговьд очиж мод тарих тухай дуулгасан л даа. Харин яг газар дээрээ давхиад очиход хэдийнэ 10 га газрыг хашаалаад 300 гаруй нүх ухуулж, хоёр машин ус сойчихож. Нүхийг нь ухчихсан байхад 300 хан мод юухан байх вэ гэлцсэн хүмүүсийн хувьд үнэндээ ч хөөрхөн ажил байв. Хамгийн гол нь мод тарих нэг хэрэг модыг ургуулах нэг хэрэг гэж хөөрхөн цэцэрхээстэй. Мэдээж ургуулахын тулд зөв тарих чухал. Нямаа үүнийг аль хэдийнэ тооцоолон аймгийн ой үржүүлгийн газрын даргыг, хоёр мэргэжилтэнтэй нь урьж. Өвгөчөөр ах бидэнд хэрхэн мод тарихыг заангаа “Арван га газар мод тарьж ургуулна гэдэг бас их зориг шүү дээ. Бид чинь төсвийн хөрөнгөөр олуулаа ажиллана. Гээд арван га газар гэж лав зүрхлэхгүй. Яасан зоригтой охин бэ” гэж шогшрох. Төвөөс ирсэн төлөөлөгч гэгчээр нийслэлээс ирсэн бид хэд сүр бадруулан хугас өдөр мод суулган, ихээ додигор буцах замдаа гарахад Нямаа бүсгүй худаг гаргах, мод услах арчлах хүмүүстэйгээ ярилцах гэх мэтчилэн ажлаа амжуулах бололтой үлдэв. Ердөө маргааш нь худгаа гаргасан, усалгааны систем тавьж мод сувилагчдынхаа ажлыг хөнгөвчлөх, зөвхөн мод усалгаагаар мэргэжил дээшлүүлсэн хоёр хүнийг цэцэрлэгтээ ажиллуулах болсон тухай цахим мэдээ нисч ирэв. Хөөрхөн нь цэцэрлэгт ажиллах хүмүүсээ модны сувилагч гээд нэрлэчихэж. Нэг үеэ бодоход монголчууд мод тарьдаг болсон ч усалж, сувилж ургуулж амьдруулахдаа дутмаг байгаа шүүмжлэлийг соргог тусгаж авч. Эхний үр дүн нь дээр өгүүлсэн зураг. Бас хойноос нь төрсөн дүүгийнхээ хашаандаа ургуулсан монгол сакурайн зургийг илгээж, бидний тарьсан мод ийм болно гэж урам зориг бадраана. Үүн шиг сайхан зүйл хаа сан? Энэ намар эсбөгөөс ирэх хавар дахин очно оо гэцгээн манай багийнхан хөөрөлхсөөр. Хэзээ мөдгүй ягааран найгах модод дундаа хөгжилдөн зогсоно гэж бүр нүдэнд харагдана.
Нямаагийн мөрөөдөл
Нямаа бүсгүй арван га газартаа зүгээр ч үгүй сакура тарьж Говийн Sakura garden байгуулах том зорилготой. Эхлээд Монгол сакура хэмээх буйлс, бас Хятадаас захиалж авчруулсан Хятад сакураг тарьж үзээд, ирэх жилээс Япон сакура тарина, алдсаа моддынхоо гол хэсэгт чацаргана тарих юм байна. Гайхмаар романтик бас зоригтой ч юм шиг. Зөвхөн 10 га газрыг хашаалж, худаг ус гарган, мод сувилагч ажиллуулж 1000 мод асарч ургуулахад ямархуу зардал гарах нь тодорхой. Шавилхан хөөрхөн, залуухан бүсгүй энэ бүхнийг хувиасаа гаргаж байгаа, ах, эгч дүүс нь бас ирж эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгаа харагдана. Харваас гэр бүлээрээ ажилсаг, шоволзуур хүмүүс гэдэг нь андашгүй. Ээж нь төрөлх Гурвансайхандаа машин бариад малаа эргүүлж явдаг ажилсаг хөгшин байдаг гэж дуулдана.
Нямаа талбайнхаа голд чацаргана тариад, жимсийг нь сургуулийн хүүхдүүдийн үдийн цайнд хандивлах санаатай байгаа гэхэд “Яагаад…?” гэж асууж төвдсөнгүй. Үнэндээ бол энэ бүхнийг яагаад хийнэ вэ гэсэн асуултын хариулт нь тодорхой Төрсөн нутагтаа сайн үйлс бүтээх, хүүхдүүдэд буян үйлдэх санаа байн байн цухалзана. Сүүлд сонсох нь ээ, хүүхдүүдэд биеийн тамирын хувцас бэлэглэх, ээжүүд эмэгтэйчүүдэд сургалт явуулах гээд сүүлийн хэдэн жил дандаа л нийгмийн, буяны ажил хийсэн аж. Бүр Дундговьд хүүхдийн эмнэлэг бариулах зураг төсөл гарган, гадны хандивлагчдыг хайж уйгагүй явж байгаа сурагтай. Яагаад гэсэн асуултад “Дундговь хүүхдийн эмнэлэггүй ганцхан аймаг. Хүүхдийн эмнэлэгтэй болгочихвол…” гээд л цааш урсаад л урсаад л. Гэвч мод тарихаас эхлээд дандаа буяны ажил хийж байгаагийн учрыг хожим сонсвол хэлж ирдэггүй, хийсч ирдэг өвчнөө давахдаа чадах бүхнээ хийж амжих, буян үйлдэх, бусдын төлөө хөдөлмөрлөх их хүчийг ухаарч ойлгосон, бүтээж босгож яваа гэнэ лээ. Хорь хүрээгүй шахам байхдаа л бизнес хийж, холын Англи, Японд сурч хөдөлмөрлөж, амьдралтай танилцсан, ээж ааваасаа өвлөсөн хөдөлмөрч бүсгүй чамгүй ажил амжуулсан, цаашдаа ч ихийг бүтээх зориг, хүч ундрам харагдана.
Ховор тохиолдох өвчнөө даван гарч, сөрөн зогссоор байгаа түүний мөрөөдөл биелнэ ээ. Улам илүү ихийг бүтээх болтугай, говийн хөөрхөн бүсгүй минь ээ.
А.Алтантуяа
www.mglnews.mn



Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
