МЗХ-оос санаачлан “Спирт үү, Спорт уу?” аяны хүрээнд 2013 оноос эхлэн “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Таван жилийн хугацаанд энэхүү төслийг хэрэгжүүлснээр тодорхой үр дүнгүүд гарч эхэлсэн юм. Тухайлбал унадаг дугуйн замтай болох асуудлыг шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэж, энэ чиглэлийн ажлууд хийгдэж эхэлсэн. Мөн унадаг дугуй ундаг залуусын тоо ч сүүлийн үед эрс нэмэгдсэн нь уг төслийн үр дүнг харуулж байгаа юм.
Энэ жилийн дугуйн парадыг Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Монголын Залуучуудын Холбоо хамтран “Автомашингүй өдөр”-өөр тавдугаар 20-ны өдөр зохион байгуулах гэж байна. Парадын зорилго нь Улаанбаатар хотод унадаг дугуйн замтай бий болгоход оршиж байгаа юм. Жил бүр унадаг дугуйгаар унадаг дугуйн дүрс, УДУ, ЗАМ, ХҮҮХЭД гэсэн үгнүүдийг бүтээж байсан бол энэ жил унадаг дугуйн замыг “НЭМЬЕ” гэсэн уриа үгийг бүтээх юм.
Өнгөрсөн жилүүдэд дугуйн парадад 1500 гаруй дугуйчид оролцож байсан бөгөөд их хотын иргэд спортоор амьсгалж, гэр бүл, найз нөхөд, хосоороо, хамт олонтойгоо унадаг дугуйгаар зугаалах таатай боломжийг олгодгоороо онцлогтой.
Дугуйн парадад “Залуу дугуйчин” клуб, “Оргил” дугуйн клуб, Олон улсын унадаг дугуйн аяллын холбоо зэрэг байгууллагууд оролцох бөгөөд хүссэн хүн бүрт нээлттэй. Дугуйн парад Сүхбаатарын талбайд тавдугаар сарын 20-ны 14 цагаас эхлэх болно.
Парадтай холбоотой мэдээллийг 88012976, 99050517 утсаар авах боломжтой. Хэрэв та дугуйгүй бол Сүхбаатарын талбайд дугуй түрээсийн үйлчилгээнүүд байх юм байна.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
