Саяхныг хүртэл “гадаадын хөрөнгө оруулагчид үргэлээ, Монголд хөрөнгө оруулах гаднын хөрөнгө оруулагч алга, хөрөнгө оруулалт хасахтай гарлаа, улсын валютын нөөц шавхагдлаа” гэж албаныхан мэдэгдэж байлаа. Түүнээс “Монголд хөрөнгө оруулалт хийе” гэдгээ илэрхийлсэн хөрөнгө оруулагч байна гэж сонсоогүй удсан. Харин өчигдөр ИБУИНВУ-аас манай оронд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кэтрин Арнолд, Британийн “IM Power” компанийн ерөнхий захирал Гордон Дики тэргүүтэй төлөөлөгчид Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзах үеэрээ манай улсад хөрөнгө оруулах хүсэлтээ байгаагаа илэрхийлжээ. Тэд төслөө, хөрөнгө оруулалт хийх үнийн дүнгээ ил тод зарлажээ.
Английн “IM Power” компани олон улсын зах зээлд санхүүжилт, даатгалыг нь бүрэн хариуцсан цахилгаан станцын төсөл боловсруулж, барьж байгуулах үйл ажиллагаа эрхэлдэг эрчим хүчний бие даасан үйлдвэрлэгч компани юм байна.
“IM Power” компанийн захирал Гордон Дики Монголын Шивээ-Овоогийн нүүрсний орд газрыг түшиглэн 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий цахилгаан станц барих хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайдад уламжилжээ. Ерөнхий сайд хариуд нь, цахилгаан станц барих асуудлыг судалж танилцуулахыг Эрчим хүчний сайд П.Ганхүүд үүрэг болгосон аж.
“IM Power” компани 2012 оноос Монголын эрчим хүчний зах зээлд ажиллаж байгаа. Тус оноос Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн дээр 200 МВт-ын гурван блок бүхий цахилгаан станц барих төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлжээ. Мөн цахилгаан станц барих санхүүжилтийг шийдвэрлэхдээ Монголын Засгийн газраас нэг төгрөг гаргахгүйгээр “IM Power” болон түүний хамтрагч банкууд бүхэлд нь санхүүжүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн байна. Цахилгаан станцыг барихдаа байгаль орчинд ээлтэй европын шилдэг техник технологиудыг ашиглахаар тооцжээ. Өөрөөр хэлбэл, IM Power компани Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн барих цахилгаан станцын техникийн болон санхүүжилтийн бүх асуудлыг шийдсэн байгаа аж.
Түүнчлэн, өмнөх Засгийн үед Эрчим хүчний яамнаас ТЭЗҮ, Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас байгаль орчны үнэлгээг баталсан бөгөөд Диспетчерийн үндэсний төвөөс сүлжээнд холбох зөвшөөрлийг тус тус аваад байгаа аж. Уг төсөл хэрэгжсэнээр үйлдвэрийг дагаж 1000 гаруй ажлын байр нэмэгдэх бөгөөд Говьсүмбэр аймгийн нийгэм эдийн засагтай хувь нэмэр оруулна гэж тооцжээ.
Монгол Улсын Засгийн газраас албан ёсоор цахилгаан станц барих зөвшөөрөл авснаар үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг шууд эхлүүлэх бололцоотой гэдгийг хөрөнгө оруулагчид мэдэгджээ.
Өнгөрсөн жил Оюутолгойн хөрөнгө оруулалтыг эс тооцвол гадаадын хөрөнгө оруулалт хасах утгатай гарсан. 2017 он гарсаар томоохон төслүүд хэрэгжих, эсэх нь тодорхойгүйгээс хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд буй. Мөн ОУВС-гийн шийдвэрийг анхааралтай ажиглаж, Монголд хөрөнгө оруулалт хийхээ азнаж байгаа энэ үед 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх хүсэлтээ илэрхийлж байгаа нь алдаж боломгүй санал юм. Засгийн газраас гарах шийдвэр Монголын хөрөнгө оруулалтын орчин сэргэх, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, эсэхэд шууд нөлөөлөх нь гарцаагүй.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
