Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өчигдөр 12-14 дүгээр хороонд ажиллаж, гар дээрээс худалдаа эрхэлж байгаа болон элс хайрга зарж байгаа асуудалтай газар дээр нь явж танилцлаа. Засаг даргаар ахлуулсан багт ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Г.Амгалан, 12-14 хорооны Засаг дарга, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандорж, Газрын албаны дарга Д.Сугар, Замын цагдаагийн хэлтсийн тасгийн дарга, хошууч С.Энхбат, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хороо хариуцсан байцаагч нар, холбогдох албаны мэргэжилтнүүд байлцав. Дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 32-ын тойргийн зам дагуу нийтдээ 30 орчим иргэн хүнд машин механизмтай элс, хайрга худалдаалдаг. Тэгвэл дүүргийн ЗДТГ-аас ажиллаж байгаа “Хөдөлгөөнт оффис”-т дээрх хорооны иргэдийн зүгээс “Элс, хайрга худалдаалж байгаа иргэдийг өөр газарт нүүлгэн шилжүүлж, тоос шороогүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж өгөөч” гэсэн хүсэлтийг удаа дараа тавьж байгаа юм. Энэ үеэр дүүргийн Засаг дарга элс, хайрга худалдаалж байгаа иргэдтэй уулзахдаа “Та бүхэн урин дулааны цагт л зогсож байгаа ч гэлээ энэ бол нийтийн эзэзмшлийн зам талбай гэдгийг ойлгох хэрэгтэй. Нийслэл, дүүргийн зүгээс нийтийн эзэзмшлийн зам талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх асуудлыг цэгцлэх, нэгдсэн нэг стандарттай болгох чиглэл барьж байгаа. Тийм учраас та бүхэн төрийн байгууллагын бодлого, үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаарай. Бид та бүхний зогсч байгаа энэ газарт иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж бүхий тохижилт хийхээр төлөвлөж байгаа юм. Харин дүүргийн зүгээс та бүхний өөрсдөө бий болгосон ажлын байрыг дэмжиж, өөр газар зааж өгье. Тэнд та бүхэн нэгдсэн нэг цэгээс худалдаагаа эрхлэх боломжтой” гэдгийг хэллээ. Эдгээр иргэд хэрэв дүүргийн зүгээс бидэнд энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж олговол бид өөр газар нүүхэд татгалзах зүйлгүй. Харин бидэнтэй нэгэн адил хашаанаасаа элс, хайрга худалдаалж байгаа асуудлыг цэгцэлж өгөөрэй гэсэн юм.
ГАР ДЭЭРЭЭС ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДЭД АЖЛЫН БАЙР ГАРГАЖ ӨГӨХӨӨР БОЛЛОО
Мөн дүүргийн Засаг даргаар ахлуулсан баг 7 буудлын автобусны буудал орчимд гар дээрээс худалдаа хийж байгаа иргэдтэй уулзлаа. Энд нийтдээ 10 гаруй иргэн гар дээрээс худалдаа хийж амьдралаа залгуулдаг байна. Энэ үеэр дүүргийн Засаг дарга “Авто замын голд худалдаа эрхлэнэ гэдэг та бүхэн аюулгүй байдлаа хангаагүй байна. Хэдийгээр хөл хөдөлгөөнтэй газар худалдан авагч ихтэй ч гэлээ эрүүл ахуй, аюулгүй байдал талаасаа эрсдэлтэй. Тийм учраас дүүргийн зүгээс та бүхэнд ажлын байр гаргаж өгөх бололцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллана” гэдгийг хэллээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
