Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ цахим картын хэрэглээнд бүрэн шилжээд нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Төлбөрийн тогтолцооны тус өөрчлөлт нь маш амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд үүнд нийтийн тээврээр үйлчлүүлэгч таны дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэж байна.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ нь нийслэлчүүдийн өдөр тутмын амьдралын нэгэн чухал хэсэг бөгөөд хот дотор болон хот орчимд 87 чиглэлийн үйлчилгээг иргэн танд хүргэж ажиллахын тулд 2061 жолооч, 804 шалгагч, 506 диспетчер, инженер техникийн ажилтнууд хуваарийн дагуу ажлын өдөр 929 автобус 12,543 цаг, амралтын өдөр 666 автобус 8,117 цаг ажиллаж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээ нь зөвхөн картын хэрэглээнд шилжсэнээр зорчигч урсгалын мэдээллийн бүрэн тоолон боловсруулж, шугамын орлогыг хяналтыг сайжруулаад байгаа бөгөөд дунджаар ажлын өдөрт 318,958 хүн 759,921 удаагийн зорчилт, амралтын өдөр 201,017 хүн 442,651 удаагийн зорчилт хийж байгаа бөгөөд дамжин суултын хөнгөлөлтийг өдөр бүр дунджаар 85,715 удаа ашиглаж байна.
Мөн өдөр бүр хамгийн их хүн суудаг автобусны зогсоол “МУБИС” баруун чиглэлийн зогсоолоос 11,667 зорчигч автобусанд суудаг бол хамгийн их хүн зорчдог Ч:1 буюу “5 шар – Офицеруудын ордон” чиглэлд 23,485 удаагийн зорчилт хийгдэж байна.
Улмаар нийтийн тээврийн “Big Data” цугларснаар нийтийн тээврийн үйлчилгээний дараагийн шатны бодлого боловсруулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг илүү чанартай хүргэх, одоогийн нөхцөл байдлыг сайжруулах боломж бүрдэж байгаа юм.
Шугамын орлого буюу иргэдээс автобусны төлбөрт төлсөн орлогын тухайд 4-р сарын орлого нийлбэр дүнгээр 4,935,828,860 төгрөг байсан бөгөөд энэ нь өмнөх сартай харьцуулахад 39.4%-ийн өсөлттэй байсан бол өмнөх жил буюу 2016 оны 4-р сарын шугамын орлоготой харьцуулахад 23.5%-ийн өсөлттэй байсан байна.


Нийтийн тээврийн шугамын орлого өссөнөөр нийслэлийн төсвөөс санхүүжүүлдэг зардлын санхүүжилтэд хэмнэлт хийх боломж бүрдэж байна. 2017 оны 4-р сарын тухайд шугамын орлого дунджаар ажлын өдөр 183,147,592 төгрөг, амралтын өдөр 116,615,802 төгрөг байлаа.
Иргэн та нийтийн тээврээр зорчихдоо зөвхөн картаар төлбөр төлж зорчих бөгөөд одоогоор дараах 4-н төрлийн картаар төлбөрөө төлж зорчих боломжтой байна.
- Автобусны буудлын ойролцоох ТҮЦ, дэлгүүрүүдээс энгийн болон хүүхдийн “U money” картыг 3,600 төгрөгөөр худалдан авч хүссэн хэмжээгээрээ цэнэглүүлэн зорчих боломжтой.
- Нийслэлийн засаг захиргааны IV байрны 3-н давхарт болон Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон салбаруудад байрлах Улаанбаатар смарт карт ХХК-ийн “Хэрэглэгчийн төв”-өөс сарын турш хязгааргүй зорчих боломжтой “Хугацаатай карт”-ыг том хүн 25,000 төгрөг, хүүхэд 8,000 төгрөгөөр худалдан авч зорчино. Тус картын сар бүр банкаар дамжуулан төлбөрөө төлж сунган ашиглах боломжтой.
- Улаанбаатар хот дахь Хаан банкны салбаруудаас нийтийн тээвэр болон төлбөр тооцооны хосолсон “Сити пасс” картыг захиалан авч зорчих боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 18001917 утсаар лавлана уу.
- Улаанбаатар хот дахь Юнителийн салбаруудад хандан “Ухаалаг NFC сим” картыг худалдан авч өөрийн хэрэглээндээ тохируулан цэнэглүүлэн зорчих боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 1414, 77778888 утсаар лавлана уу:
Нийтийн тээврээр үйлчлүүлэгч та цахим картаа тогтмол урьдчилан цэнэглүүлж картын үлдэгдлээ хянаж хэвшихийг уриалж байна. Мөн та буухдаа картаа тогтмол дарж байгаарай. Нийтийн тээврээр үйлчлүүлэгч танд баярлалаа.
Улаанбаатар смарт карт ХХК-ийн зүгээс цаашид нийтийн тээврийн төлбөрийн тогтолцоог илүү хөгжүүлэхэд анхааран ажиллах бөгөөд картын цэнэглэлтийн үйлчилгээг улам бүр хөгжүүлэн цэнэглэх цэгийн тоог нэмэгдүүлэх, нэмэлт цэнэглэх боломжуудыг бий болгон онлайн цэнэглэлтийн боломжийг бүрдүүлэхэд анхааран ажиллах болно.
Иргэд зорчигчид та бүхэн цахим карттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, санал хүсэлтээ 70151289, 78111289 утсаар, нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 11326352, 11323176 утсанд хандан илэрхийлэх боломжтой.
Нийтийн тээврээр үйлчлүүлэгч танд баярлалаа.
Улаанбаатар Смарт Карт ХХК
Нийслэлийн Тээврийн Газар

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
