|
Нийгмийн ардчиллын /социал-демократ/ үзэл баримтлал бүхий зүүн төвийн Монгол Ардын нам “Прогрессив Аллианс – Дэвшилтэт ”-ийн “Шударга, хөгжингүй дэлхийн төлөөх Нийгмийн шударга ёс, Тогтвортой байдлын асуудлууд” сэдэвт бага хурлыгэнэ сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
“Прогрессив Аллианс – Дэвшилтэт эвсэл”-д дэлхийн 130 гаруй улс төрийн нам, олон улсын байгууллагууд багтдаг бөгөөд Европын социалистуудын нам, Европын парламент дахь социалистууд ба ардчиллагчдын бүлэг, Азийн ардчилсан социалистуудын сүлжээ, Африкийн прогрессив аллиансуудын төв, Арабын социалдемократ форум зэрэг бүс нутгийн улс төрийн намууд багтдаг. Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бага хуралд Англи, Австри, Швед, Протугали, Гүрж, Герман, Бельги, Малайз, Марокко, Судан, Энэтхэг, Израиль, Палестин зэрэг дэлхийн таван тивийн 34 улсын парламентийн гишүүд, улсын төрийн намын дарга нар оролцоно. Тус хурлаар нийгмийн тогтвортой байдал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, Азийн орнуудын хөгжиж буй байдал, Популизмын өсөлт – Нээлттэй ардчилсан нийгэмд учруулах аюул, хүйсийн тэгш байдал – жендерийн асуудал зэрэг дэлхийн хэмжээнд тулгамдаж буй олон сорилт бэрхшээлүүдэд гарц, шийдэл болох болон харилцан туршлага солилцох өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Зүүн төвийн үзэл баримтлалтай улс төрийн намуудын холбоо “Прогрессив Аллианс – Дэвшилтэт эвсэл” нь 2013 оны тавдугаар сарын 22-ны өдөр дэлхийн дэвшилтэт, социал демократ улс төрийн намууд болон Олон улсын байгууллагуудын хамтралаар үүсгэн байгуулагдсан хүчирхэг улс төрийн эвсэл юм. Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн нийгмийн ардчиллын /социал-демократ/ үзэл баримтлал бүхий зүүн төвийн намын хувьд МАН нь Ази номхон далайн орнуудын гишүүн намуудаас төрийн эрх барьж буй байдлаараа жин дарж байдаг. МАН анх байгуулагдсан цагаасаа зүүний нам байсан. Нийгмийн баримжаатай зах зээл хөгжүүлэхийн төлөө одоо ч тууштай ажиллаж байгаа. Монгол Ардын Намын эрхэм зорилго нь эх орноо хөгжил дэвшилд хүргэж, ард түмнээ сэтгэл хангалуун, тайван аюулгүй, эрх чөлөөт амьдралтай болгоход оршдог. Энэ үзэл санааг хөгжүүлэх, эрхэм зорилгоо биелүүлэхэд нь “Прогрессив Аллианс – Дэвшилтэт эвсэл” болон удахгүй зохион байгуулагдах “Шударга, хөгжингүй дэлхийн төлөөх Нийгмийн шударга ёс, Тогтвортой байдлын асуудлууд” сэдэвт бага хурал хүчтэй түлхэц үзүүлэх нь гарцаагүй юм. О.Анир |
Зүүний үзэлтэй намуудын олон улсын бага хурал Улаанбаатар хотноо болно
2017 оны 05-р сарын 22 өдөр, 14 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )



Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
