Монголын сошиалчид идэвхтэй. Тэд нийгэмд өрнөж буй хөндүүр асуудлыг барьж санаа оноогоо уралдуулж чаддаг. Ийм анхаарал татсан асуудлын нэг нь нийслэлчүүдийн, явган зорчигчдын замыг хаан барьсан дэлгүүр, ресторан, аж ахуйн нэгжүүдийн хашаа, хайс байв.
Иргэдийн санал, хүсэлтийг нийслэл ч анхаарч хууль зөрчсөн, зөвшөөрөлгүй баригдсан, иргэдийн замыг хаасан олон хашаа, хаалт, шат довыг иргэдтэй нэгдэн буулгаж, зам чөлөөлж эхэлсэн нь сайшаалтай.
Нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулагдсан “нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй хаасан автозам, явган хүний замыг чөлөөлөх, орц гарцыг нээх” ажлын хүрээнд өнгөрсөн өвөл нийслэлийн зургаан дүүрэгт явган хүний орц гарцыг нээх боломжтой байршлуудын судалгаа, зураг, ажлын хэсгийн уулзалтуудыг удаа дараа хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ ажил нь иргэдийн талархалыг хүлээж сошиал давалгаа болтлоо дэмжлэг авсан нь энэ. Өнөөдрийг хүртэл эрчимжсэн энэ ажлын хүрээнд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Таван-Эрдэнэ хүнсний захын урд хэсэгт эзэмшил газраа хэтрүүлэн нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг хааж барьсан хашааг буулгажээ.
Хороололын иргэдийн хүнсний хэрэглээг хангадаг энэ захын хажуугаар машин битгий хэл явган хүн ч алхах алга дарам газар олддоггүй байлаа. Мөн Баянзүрх дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 4-р хороо Американ дэнж хотхоны ард нийтийн эзэмшлийн зам талбай, авто замыг хааж байрлуулсан дөрвөн чингэлэгийг буулган зам талбайг чөлөөлөв. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн зургаадугаар хороо, V дугаар сургуулийн баруун талын олон жил болсон гражуудыг нурааж үзэгдэх орчныг гаргаад байна. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд өмчилсөн газраа хэтрүүлэн хашаа хатгасан айлууд ч шаардлагыг хүлээн авч хашаагаа татан явган хүний зам гаргаж өглөө.
Нийслэлийн хэмжээнд эрх бүхий байгууллагын эзэмшил газрынхаа хэмжээнээс зөвшөөрөлгүй хэтрүүлэн газар эзэмшиж, ашиглан, хашаа хатгасан 341 иргэн, аж ахуйн нэгж байгууллага бий. Нийслэлчүүдийнхээ шаардлагыг аж ахуй нэгжүүд хүлээн авч, явган хүний зам таглаж барьсан довжоогоо буулгаж эхэлсэн нь үгүйсгэх аргагүй сайшаамаар. Бидний мэдэх X дугаар хороолол дахь ХААН банкны салбар явган хүний зам таглаж барьсан хэсгээ буулгасан бол “Metro mall” их дэлгүүр явган хүний зам таглаж барьсан шатаа саяхнаас чөлөөлсөн наад захын жишээ байна.
Нийтийн эрх ашгийг хүндэтгэж, зам чөлөөлсөн аж ахуй нэгжид иргэд талархалтай хандаж байгаа ч асуудал бүрэн цэгцрээгүй байна. Нийслэлийн удирдлагууд өдөр бүр зам чөлөөлсөн байршлуудыг шалгаж, шаардах хуудас хүргүүлсэн газруудтай холбогдож, зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудтай зөвшилцөлд хүрэх ажлыг тасралтгүй үргэлжлүүлж байгаа мэдээ сошиал ертөнцөд сайн тархажээ.
Зам чөлөөлөх арга хэмжээний хүрээнд 2017 онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлэхийн тулд ажил хийгдэх газруудыг чөлөөлөх ажил мөн эрчимтэйгээр явагдаж байна. Хамгийн их хүн ам төвлөрсөн Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүтэлх 3.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын нөлөөлөлд орсон зөвшөөрөлгүй сунгасан хашаа, контейнер, дугуй засвар, ТҮЦ зэргийг чөлөөлжээ.
Мөн Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км замын нөлөөлөлд орсон аж ахуй нэгж, иргэний газар чөлөөлөх ажил, Улаанбаатар Хөшигийн хөндийн Шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км авто замд 108 аж ахуй нэгж өртснөөс 77 нэгж талбарыг чөлөөлсөн байна.
Нэмж хэлэхэд оршин суугаа байр, явган хүний орц гарыг хаан босгосон, иргэдийн цаг заваас хулгайлдаг, нийтийн эзэмшлийн талбайд дур мэдэн хашаа, хайс барьсан албан байгууллагын тухай мэдээллийг нийслэл тасралтгүй авч байгаа юм байна. Ийш хандан, иргэний үүргээ хэрэгжүүлж, өнгө өнгөөр алаглуулан эмх замбараагүй барьсан хашаа хайсаас салах боломж нийслэлийн иргэн танд байгааг дахин сануулах нь зөв байх.
Сэтгүүлч: А.Отгонтуяа

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
