Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө.
- 1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
- 2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард
- 3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард
- 4, 8 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
- 5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг 6 сарын 1-ний өдрөөс өмнө төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй болно.
Татвар төлөгч Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлөхдөө өөрийн харъяа дүүргийн татварын хэлтсийн дансны дугаарын дагуу аль ч банкинд төлөх боломжтой. Мөн аль ч татварын хэлтэс, татвар хураах цэгүүдэд албан татвар, төлбөр төлсөн баримтаа үзүүлж, тамга даруулан баталгаажуулах боломжтой.
Холбоо барих:
Цахим хуудас: www.nta.mn, www.facebook.com/niisleltax
Харилцах утас: 1800-1288, 7011-0705
| Татварын хэлтэс | Харилцах утас | Цахим хаяг |
| Багануур | 7021-3343 | baganuur@mta.gov.mn |
| Багахангай | 7049-1189 | bagakhangai@mta.gov |
| Баянгол | 7000-1288 | bayangol@mta.gov.mn |
| Баянзүрх | 1145-1288 | bayanzurkh@mta.gov.mn |
| Налайх | 7023-2383 | nalaikh@mta.gov.mn |
| Сонгинохайрхан | 7018-1288 | songino@mta.gov.mn |
| Сүхбаатар | 7011-2092 | sukhbaatar@mta.gov.mn |
| Хан-Уул | 7011-1288 | khan_uul@mta.gov.mn |
| Чингэлтэй | 1131-2728 | chingeltei@mta.gov.mn |
МОНГОЛ УЛСЫН АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ
7 дугаар зүйл. Албан татвар төлөх хугацаа
- Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Хэрэв 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө.
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /шинэчилсэн найруулга/
75 дугаар зүйл. Татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх захиргааны хариуцлага
75.1.4. … үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар, алданги, торгууль төлөхөөс зайлсхийсэн хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно Нийслэлийн Татварын газраас мэдээллээ.
| Дүүрэг | Татвар хэлтэс, цэгүүд | Ажиллах цагийн хуваарь |
| Хан-Уул | ХУД-ийн 16-р хороо, миний супермаркет | 08.00-18.00 |
| ХУД-ийн 4-р хороо, сансар супермаркет | 09.00-18.00 | |
| ХУД-ийн 3-р хороо, Татварын хэлтэс, өөрийн байранд | 08.00-17.00 | |
| Баянзүрх | БЗД-ийн 13-р хороо, Татварын хэлтэс, өөрийн байранд | 08.00-17.00 |
| Да Хүрээ зах | 10.00-19.00 | |
| Дүнжингарав худалдааны төв | 10.00-19.00 | |
| Сүхбаатар | СБД-ийн Татварын хэлтэс, өөрийн байранд | 08.30-17.30 |
| Саруул захын байранд | 08.30-17.30 | |
| Сансар 32 худалдааны төвийн байранд | 08.30-17.30 | |
| Баянгол | БГД-ийн Татварын хэлтэс, өөрийн байранд | 08.00-17.00 |
| БГД-ийн 1-р хороо, БГД-ийн байранд | 08.00-17.00 | |
| Багануур | БНД-ийн Татварын хэлтэс, өөрийн байранд | 08.00-17.00 |
| Багахангай | БХД-ийн Татварын хэлтэс, өөрийн байранд | 08.00-17.00 |
| Авто замын пост дээр | 08.00-17.00 | |
| 2-хорооны байранд | 08.00-17.00 | |
| Налайх | НАД-ийн Татварын хэлтэс, өөрийн байранд | 08.00-17.00 |
| Сонгинохайрхан | СХД-ийн 7-р хороо | 08.00-18.00 |
| БГД 20-р хороо Монгол Хьюндай | 08.30-19.00 | |
| СХД-ийн 18-р хороо Татварын хэлтэс өөрийн байранд | 08.00-19.00 | |
| Чингэлтэй | ЧД-ийн Татварын хэлтэс, өөрийн байранд | 08.00-19.00 |
| ЧД-ийн нэг цонхны үйлчилгээ | 08.00-17.00 | |
| 7-н буудал Эмон трейд | 08.00-19.00 | |
| Дэнжийн 1000 12-р хорооны байранд | 08.00-19.00 |

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
