Нийслэлийн багш нар нэгэн дор чуулж байна. Өнөөдөр НИТХ, НЗДТГ, “Монголын залуу багш нарын холбоо” хамтран “Багшийн хөгжил, нийгмийн баталгааны тухай” хуулийн төслийг олон нийтэд танилцуулах, багшийн талаар төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эрх зүйн орчныг танилцуулах, багш нарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд багш нараас санал авах зорилгоор “Багшийн хөгжлийн форум-2017” ажиллагааг Соёлын төв өргөөнд зохион байгуулж байна. Форумд УИХ-ын гишүүн Нийгмийн бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Н.Учрал, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон Нийслэл, дүүргийн боловсролын газрын удирдлага, мэргэжилтнүүд, боловсролын байгууллагын удирдлагууд, багш нар оролцож байна.
Форумын эхэнд УИХ-ын гишүүн, “Багшийн хөгжил, нийгмийн баталгааны тухай” хуулийн төслийг санаачлагч Н.Учрал тус хуулийн талаар форумд оролцогчдод танилцууллаа. Энэхүү хуулийн зорилт нь багшийн нийгэмд эзлэх байр суурь болон зарим баталгааг нэмэгдүүлэх, хөгжих бололцоогоор хангах, ёс зүй, хариуцлагын хэм хэмжээтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино. Хуульд төрийн үйлчилгээг эн тэргүүнд багшид хүргэх, цалингийн асуудал зэрэг багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх олон зүйл заалт орсныг тэрбээр танилцуулсан юм.
НИТХ-ын дарга Ц.Сандуй нийт багш, сурган хүмүүжүүлэгчдэд мэндчилгээ дэвшүүлээд “Нийслэл хотын хөгжлийн ирээдүйг цогцлоон бүтээх их хувь заяа манай өнөөгийн хүүхэд залууст бий. Боловсролтой иргэд нь хөгжлийн түүчээ төдийгүй түүнийг гардан бүтээгчид байдаг. Ийм алсын харааг бид чиг баримжаа болгон, шинэ үеэ өсгөн бойжуулах, ур чадварт нь нийцсэн мэргэжил эзэмшүүлэх, өндөр боловсролтой, зөв хүмүүжилтэй иргэд бэлтгэхэд тэргүүлэх ач холбогдол өгөх ёстой гэж үзэж байна. Үүнийг ч иш үндэс болгож, бодлого, үйл ажиллагаандаа төлөвлөн хэрэгжүүлдэг. Энэхүү эрхэм зорилтыг хэрэгжүүлэгч нь багш сурган хүмүүжүүлэгч та бүхэн билээ. Багш нараа хөгжүүлэх, тэдний нийгмийн баталгааг өндөр түвшинд байлгах замаар боловсролын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад нөлөөлөх бодлогыг МУ-ын Засгийн газар, нийслэлийн удирдлага баримтлан, үйл ажиллагааны хөтөлбөртөө олон ажил, арга хэмжээг тусган хэрэгжүүлж эхэлсэн.” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийт багш нар, зочдод ажлын амжилт хүсээд “Өнөөдрийн байдлаар нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 225 сургуульд 233 мянган сурагч, СӨБ-ын 623 цэцэрлэгт 105 мянган хүүхэд сурч хүмүүжиж байна. 2016-2017 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 72.8 хувьтай байгаа нь өмнөх хичээлийн жилээс 3.8 хувиар өсчээ. Төрийн өмчийн цэцэрлэгүүд 2 дахин их ачаалалтай ажиллаж байна. Нийслэлийн хүн ам өссөнтэй холбогдуулан сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийслэлд 50 сургуулийн барилгыг өргөтгөх буюу шинээр барихаар төлөвлөн ажиллаж байна. Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 7 цэцэрлэг шинээр барихаар төлөвлөсөн бөгөөд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2018 онд 2 шинэ сургууль, 2 сургуулийн өргөтгөл, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 7 сургуулийг тус тус барихаар төлөвлөж байна.” хэмээв.
Чуулганы төгсгөлд “Нийслэлийн багшийн хөгжил-2017” Улаанбаатарын тунхаглал гарах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
