Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр (2017.05.29) манай улсад албан ёсны айлчлал хийж буй Тайландын Вант Улсын Үндэсний Хууль Тогтоох Ассамблейн гишүүн, Тайланд-Монголын парламентын бүлгийн дарга Косол Петчсуван тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Ноён Косол ПетчсуванТайландын хууль тогтоох байгууллагын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүний хувиар ийнхүү уулзсан юм.
Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан байнгын хорооныхоо үйл ажиллагааг товч танилцуулав. Үргэлжлүүлэн “Монголоос Тайланд руу гаргадаг экспортын бүтээгдэхүүний өртөг 2,7 сая доллар, харин Тайландаас импортолж буй бүтээгдэхүүний өртөг 30 сая доллар байна. Энэ хоёр тоог адил хэмжээнд хүргэхийн тулд хамтын ажиллагаагаа өргөжүүлье” гээд манай экспортын бүтээгдэхүүнийг, ялангуяа манай улсаас экспортолж буй уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллана уу хэмээн хүслээ. Тэрбээр мөн Монголоос жил бүр 8-10 мянган хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар Тайландыг зорьдог. Тиймээс буцаад тэр хэмжээний жуулчдыг Монголд ирүүлэх талаар анхаарч ажиллах хүсэлт тавилаа.
Түүнчлэн, Тайландаас уул уурхай, эрүүл мэндийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтыг Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурал дэмжиж ажиллахыг илэрхийлсэн юм.
Тайландын Вант Улсын Үндэсний Хууль Тогтоох Ассамблейн гишүүн, Тайланд-Монголын парламентын бүлгийн дарга Косол ПетчсуванТайланд, Монгол Улсын хамтын ажиллагааг сайжруулах, худалдааны эргэлт, экспортыг нэмэгдүүлэхэд бүх талаар хамтарч ажиллахаа мөн илэрхийлсэн.

Уулзалтад Тайландын Вант Улсын Үндэсний хууль тогтоох ассамблейн гишүүн Кланаронг Чантик, Чайяпрук Дидьясарин, Канчанарат Лийвирожана, Сомчай Свангкарн нарын төлөөлөгчид байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
