Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд “Монгол улсад мэндэлж байгаа нярай хүүхдэд хөгжилтэй орнуудын жишгээр эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх” үндсэн зорилготой “SAVE LIFE” төслийг JCI Монгол Байгууллагаас 2015 онд санаачлан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний тѳв /цаашид ЭХЭМҮТ/-тэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн юм.
“ЭРҮҮЛ, БОЛОВСРОЛТОЙ МОНГОЛ ХҮН МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ” билээ. Монгол хүн зөв төрж, ээлтэй зөв орчинд эрүүл өсөж бойжиж, зөв Монгол болж боловсорч хүмүүжиж гэмээнэ Монгол орныхоо ирээдүйг төгөлдөр сайхан цогцлоох болно. Ийм л үйл явцын эх булаг дээр бид энэхүү төслөө хэрэгжүүлэхийг нэгэн зорилгоо болгосон юм.
Өнгөрсөн хугацаанд бид “SAVE LIFE” төслийн нэгдүгээр шатыг ЭХЭМҮТ болон “Итгэл-Хавдаргүй Монгол Сан”-тай хамтран амжилттай хэрэгжүүлснээр ЭХЭМҮТ-д мэс заслын эмч нарын багийг орон нутагт ажиллах зориулалтын тээврийн хэрэгсэл, 1989 оноос хойш засвар хийгдээгүй байсан “Дутуу төрсөн нярайн эрчимт эмчилгээний тасаг”-ийг богино хугацаанд олон улсын стандартад нийцүүлэн иж бүрэн засвар хийж, орчин үеийн шинэ тоног төхөөрөмжөөр тоноглон тус тус хүлээлгэн өгсөн юм. Үүний дүнд 2016 онд Монгол Улсын түүхэнд анх удаа дутуу төрсөн нярайн эндэгдлийг 19.1%-аас 5.6% хүртэл бууруулсан буюу ойролцоогоор 200 гаруй хүүхдийн алтан амийг аварч чадсан байна. Өглөг бүхний дээд болох эрдэнэт хүмүүний амийг аврах буянтай үйлсийг бүтээсэн “Итгэл-Хавдаргүй Монгол Сан” /1 сая еврогийн үнэ бүхий тоног төхөөрөмж/, ЭХЭМҮТ /40 сая төгрөг/, JCI Монгол Байгууллага /тус байгууллагын гишүүд, тэдний удирддаг аж ахуйн нэгжүүдийн хандив 80 сая төгрөг/-ыг энд онцлон тэмдэглэж, хандивлагч нартаа нам дор мэхийн талархал илэрхийлье.
JCI Байгууллагын Ази Номхон Далайн Бүсийн Чуулганы (ASPAC) үeээр жил бүр уламжлал болгон шалгаруулдаг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд хэрэгжүүлсэн шилдэг төсөл номинацид “SAVE LIFE” төсөл нэр дэвшиж Нийгэмд хүртээмжтэй, урт хугацаанд тогтвортой хэрэгжиж, өгөөжөө мэдрүүлж чадахуйц ач холбогдолтой төсөл мөн хэмээн 2016 оны “Шилдэг Төсөл” шагналыг гардан авсан юм.
“SAVE LIFE” төслийн хоёрдугаар шатыг 2017 онд 150 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр хэрэгжүүлэх бөгөөд 0.5-3.5 кг жинтэй, 28 хоног хүртэлх настай нярайн мэс заслын орчинг Монгол улсдаа анхлан бий болгох зорилготой болно. Үүнд: өрөөний тохижилтыг стандартын дагуу хийж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглох юм. Төслийн энэ шатны хүлээлт нь бага жинтэй нярайн хагалгааны үеийн болон хагалгааны дараа гарах аливаа эрсдлийг бодитой бууруулж, төслийн нэгдүгээр шатнаас ахисан тооны хүүхдийн амь насыг аврах боломж бүрдүүлэх явдал юм.
Эх сурвалж http://www.info.mn
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |














Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
