Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 33 суудалтайгаас нэг суудал нь маргаантай, шийдэл хүлээсээр багагүй хугацааг үдсэн билээ. Тиймээс энэхүү асуудлыг шийдэж, өнгөрөгч тавдугаар сарын 20-ны өдөр МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны дарга З.Энхтөр, Сүхбаатар аймгийн АН-ын хорооны дарга М.Идэрбат нар хамтарсан зөвшилцөлд хүрч санамж бичиг байгуулсан юм.
Санамж бичигт зааснаар тавдугаар сарын 31-ний өдөр иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж, иргэдийн төлөөлөгч МАН-ын гишүүн Ц.Алтансүхийн нэрийг татаж, АН-аас нэр дэвшигч П.Мөнхжаргалыг батламжилсан байна. Ингэснээр Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал МАН-ын 16, АН-ын 16 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулахаар болж байгаа юм. Харин маргаантай байгаа нэг суудал буюу Баруун-Урт сумын II багт дахин сонгууль явуулахаар болжээ.
Түүнчлэн уржигдар хуралдсан хурлаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийг батламжилсан байна. Тус тэргүүлэгчдийн хурлын долоог МАН, дөрвийг нь АН авсан бөгөөд хурлын тэргүүлэгчээр АН-ын гишүүн Бадарчийн Мөнхбатыг санал нэгтэйгээр сонгожээ. Мөн хурлаар Сүхбаатар аймгийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталсан байна.
Ийнхүү улс төрийн ууган хүчин МАН санамж бичигт заасан үүрэг хариуцлагаа хүлээж, удтал шийдэгдэхгүй явсан асуудлыг зөвшилцөлийн аргаар шийдвэрлэн, улс төрийн соёлыг харуулж чадлаа.
Дашрамд өгүүлэхэд дээрх шийдвэрийн хүрээнд аймгийн Засаг даргын хувьд ямар нэгэн хөдөлгөөнд орохгүй, ажлаа хэвийн үргэлжлүүлэх аж.

А.Уян

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
