Нэг ой хоёр сартай Ш.Буянжаргал охин хорвоод мэндлэхдээ төрөлхийн дөрвөн мөчний ясжилтын дутуу хөгжилтэй буюу баруун гартаа хоёр хуруутай, зүүн гартаа долоон хуруутай, хоёр хөлдөө дөрвөнхөн хуруутай төржээ. Одоогоор охины эмчилгээний хандивын дансанд 40 орчим сая төгрөг цуглаад байгаа аж.
Гэхдээ охин БНСУ-д 200 сая төгрөгөөр дөрвөн удаа хагалгаанд орох шаардлагатай гэх оноштой юм.
Тэгвэл Эрдэнэ-зуу хийдийн Хамба Лам Х.Баасансүрэн Ш.Буянжаргал охины эмчилгээний зардалд зориулан “Бусдын төлөө гэрэлтэе” ухаарахуй лекцээ зохион байгуулах гэж байна. Тус лекцийн талаар өнөөдөр охины ээж Ч.Уранцэцэг, “Бэст буйдан” компанийн ажилчид болон Монголын сайтын холбооны дэд ерөнхийлөгч Б.Цоожчулуунцэцэг нар мэдээлэл хийлээ.
Тус лекц нь МҮЭСТО-д энэ сарын 16-ны өдөр болох бөгөөд тоглолтын бүх орлогыг Ш.Буянжаргал охины эмчилгээний зардалд хандивлах юм байна. Түүнчлэн тус тоглолтод урилгаар МУСТА дуучин О.Баянмөнх, Л.Банзрагч, Л.Нарантуяа, Э.Чулуунчимэг, Б.Энхбат болон Н.Мөнгөншагай нар оролцоно.
Ш.Буянжаргал охин наймдугаар сарын 20-ны өдөр эхний ээлжийн хагалгаандаа орох бөгөөд тус хагалгаанд зориулж 80 сая төгрөг босгох шаардлагатай байгаа аж. Тодруулбал, тэд одоо 40 мянган бал зарж, 40 сая төгрөгийг босгох хэрэгтэй бөгөөд энэхүү мөнгөөр охин хоёр хөлийнхөө тавхайг нийлүүлэн оёулах юм. Охин энэхүү хагалгаанд цаг алдалгүй орж чадвал түүнд хөрст дэлхийг хөлөөрөө тамгалах хувь тохионо.
Хөл дээрээ тогтох гэж хичээвч урагшаагаа бүдрэн нүүрээрээ газарт унаж, уйлах хэдий ч ахин дахин энэ үйлдлээ хийсээр байгаа энэ жижигхэн тэмцэгч, тэвчээртэй охиныг эрүүл саруул болгоход өөрийн зүгээс хандив өргөхийг хүсвэл 1000 төгрөгийг доорх дансанд хийж бал авч болох юм.
ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК 5166258376 Ш. БУЯНЖАРГАЛ
ХОЛБОГДОХ ДУГААР: 94841520, 89391212, 8090822


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
