ТАВАН ТОЛГОЙ – ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН АВТОЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙГ ҮНДЭСЛЭН ЦАГДААГИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНД АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс Таван толгой – Гашуунсухайт чиглэлийн автозамд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн бие бүрэлдэхүүн, “Гашуунсухайт авто зам”ХХК-д замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийг боомтоор нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хэрэгцээнд “Land Cruiser-76”, “Land Cruiser-78” маркийн шинэ авто машинуудын түлхүүрийг, алд цэнхэр хадгийн хамт “Эрдэнэс Монгол”ХХК-ийн бизнес хөгжлийн дэд захирал О.Одбаяр хүлээлгэн өглөө. Дэд захирал О.Одбаяр хэлсэн үгэндээ таван толгойн бүс нутгаас өнгөрсөн жил 12.8 сая тонн, оны эхний 5 сард 10.6 сая тонн нүүрсийг Таван толгой – Гашуунсухайт чиглэлийн авто замаар тээвэрлэж, тус зам дээр 6000 гаран автомашин өдөр шөнөгүй явж байна. Монгол Улсын ачаа тээврийн экспортын дийлэнх хувийг Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн автозамаар тээвэрлэж, Монгол Улсын эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулж байгаа талаар онцолж, цаашид энэ замын засвар арчлалт, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарал тавьж ажиллана гээд тус зам дээр үүрэг гүйцэтгэж буй ажилтан, албан хаагчдад талархал илэрхийлж, ажилд нь амжилт хүслээ. Уг арга хэмжээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн бизнес хөгжлийн дэд захирал О.Одбаяр, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, Тэргүүн дэд комиссар П.Батбаатар, Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Мөнхбаатар “Гашуун Сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болд, нар болон бусад алба хаагчид оролцлоо. |

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
