Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэн болон сур, шагайн харвааны талбайд ажиллан,баяр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа.
Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг энэ жил баяр наадмыг нийт 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр зохион байгуулахаар болж, холбогдох бэлтгэл ажлууддаа ороод байгаа юм. Тухайлбал, Төв цэнгэлдэх хүрээлэнд 2015 онд хийгдэж байсан хиймэл зүлгийн талбайг тойруулан стандартын дагуу гүйлтийн замыг хийж байна. Ирэх жил гэрэлтүүлгийн ажлыг нэмж хийхээр төлөвлөжээ.
Мөн сур харвааны талбайг 3 метр сунгаж зай талбайг нэмэгдүүлэх, шинэ сандал солих зэрэг засварын ажил үргэлжилж байна. Харин Шагайн харваан талбайг тэлж, дээврийг бүтнээр нь солих ажлыг энэ жил хийж байна. Холбогдох албаныхан засварын ажил ирэх сарын 5-ны өдөр гэхэд бүрэн дуусна гэж онцоллоо.
Шадар сайд У.Хүрэлсүх Үндэсний баяр наадмын бэлтгэл ажилтай танилцах үеэрээ “Үндэсний их баяр наадмаа бид хариуцлагатай, ёслол төгөлдөр зохион байгуулах учиртай. Улс орны эдийн засаг хүндрэлтэй цаг үеийг бид туулж байгаа хэдий ч төсөвлөгдсөн санхүүжилтийнхээ дагуу бэлтгэл ажлыг чанартай сайн гүйцэтгэхэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна.
Цаг агаарын байдлаас шалтгаалж, Хүй долоон худгийн хурдан морины уралдаан зохион байгуулах талбайд усалгаа хийж, ногооруулах, тоосжилтыг багасгах шаардлага үүссэн байна” хэмээн тодотгов. Тэрэээр өнөөдрийн байдлаар баяр наадмын бэлтгэл ажил 60 хувьтай явж байгааг онцлон, ирэх сарын эхээр дахин бэлтгэл ажлын явцтай танилцахаар болж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өгөв.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
