МАК /Монголын алт/ компани Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт “МАК-Евро цемент” үйлдвэрээ ашиглалтад орууллаа. Жилд хоёр сая тонноос илүү цемент хэрэглэж байгаа энэ үед импортыг орлож, дэлхийн стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн гаргах энэ үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцлоо.
Тэрээр Монгол Улсынхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, бүтээн байгуулах аж ахуйн нэгж, иргэдээ Засгийн газар байнга дэмжиж, үргэлж тэдний талд зогсоно гэж хэллээ. Мөн баялгаа Монголдоо үлдээх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн нээлт олон байхыг хүсэн ерөөв. Барилгын салбарын хөгжилд шинэ стандарт, шинэ чанар нэвтрүүлэх боломжийг бий болгохын төлөө Дани, БНХАУ-ын байгууллага, инженер, техникийн ажилтан, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, монголчууд бүтээж чаддагийг харуулсан үндэсний барилга угсралтын компани, ханган нийлүүлэгч нарт талархал илэрхийлэв.
“МАК-Евро цемент” үйлдвэр нь өргөн хэрэглээний цементээс гадна ус, шүлтлэг орчинд тэсвэртэй цемент ч үйлдвэрлэх юм. Усанд тэсвэртэй цементийг далан, гүүр барихад ашигладаг бол шүлтлэг орчинд тэсвэртэйг гүний уурхай, хонгил барихад хэрэглэдэг байна.
Үйлдвэр ашиглалтад орсноор 900 орчим ажлын байр шинээр бий болохын зэрэгцээ жилд 35 тэрбум төгрөгийн татвар төлж, 70-75 сая ам.доллартай тэнцэх хэмжээний импортыг орлоно гэж тооцоолжээ. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд төмөр замын Олон-Овоот өртөөнөөс 1.9 км төмөр зам татаж, Чойр хотоос цахилгаан дамжуулах 65 км урт агаарын шугам татан, дэд станц байгуулсан байна хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.





Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
