Өчигдөр буюу 06 сарын 12-ны өдөр Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас “Дэд бүтцийн төв” буюу Сервис Центр төслийг сурталчилан таниулах ээлжит уулзалтыг Баянзүрх дүүргийн тав болон 22 дугаар хорооны иргэдэд зохион байгууллаа. Тус уулзалтад Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын Мэдээлэл сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Даваадулам, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны ИТХ-ын дарга Ж.Батбаатар болон бусад албаны хүмүүс, иргэд оролцлоо.
Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын Мэдээлэл сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Даваадулам: “Өнөөдөр гэр хорооллын иргэдэд хамгийн их тулгамдсан асуудал бол агаар, хөрсний бохирдол. Үүнээс гарах хамгийн эхний алхам нь “Дэд бүтцийн төв” буюу Сервис центр төсөл гэж албаныхан үзэж байгаа. Тус төсөл хэрэгжсэнээр хамгийн гол нь гэр хорооллын агаар, хөрсний бохирдол буурч, иргэд маань эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.
Төслийн хүрээнд 200 өрх нийлж бүлэг байгуулан хоорондоо тохиролцож, хоёр айлын газрыг чөлөөлж өгснөөр Нийслэл гурван давхар байгууламж бүхий “Дэд бүтцийн төв”-ийг тухайн чөлөөлж өгсөн газарт нь барих юм. Тухайн “Дэд бүтцийн төв ашиглалтад орсноор гэр хорооллын иргэд маань халуун, хүйтэн устай, бохирын шугамтай холбогдож, орон сууцанд амьдардаг иргэдтэй ижил нөхцөлд амьдрах боломж бүрдэх юм.” хэмээлээ.
Харин Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны ИТХ-ын тэргүүлэгч Ж.Батбаатар “Өнөөдөр энэ төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын агаар, хөрсний тодорхой хэмжээнд буурч, Дэд бүтцийн төвийг дагасан тодорхой хэмжээний ажлын байр нэмэгдэх юм байна. Мөн иргэд маань өөрсдийн эзэмшлийн газартаа дэд бүтцэд холбогдсон хувийн орон сууц цаашлаад хаустай болох боломжтой болох юм байна. .Иймээс иргэд хоорондоо сайн зөвшилцөж зөв ажлыг дэмжээд явах нь зүйтэй” хэмээлээ.
Баянзүрх дүүргийн 5 болон 22 дугаар хорооны иргэд тус ажлыг хийж хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжиж, иргэдийн бүлгийг байгуулах болон газар чөлөөлөх ажил дээр хамтран ажиллахаа энэ үеэр илэрхийлсэн юм.






Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
