Эх орны хоймор нутаг Хөвсгөл аймгаас тодорсон Бурхан багшийн 16 шавийн нэг Дарва Бандида гэгээнтний хойд дүр болох Данзанчойжилдой хувилгаанд Бат-Оршил өргөх ёслол, гэгээнтнийг Хөвсгөл аймгийн бурхан шашны тэргүүнээр өргөмжлөн арслант ширээнд залах ёслол зургадугаар сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулагдах аж. Шашны тэргүүнийг залах ёслолын үеэр Өмнөд Энэтхэгийн Жүддо дацангийн алдарт Жадо ринбүчи багш, Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц тэргүүтэй лам хуврагууд хүрэлцэн очиж ном айлдах ховорхон боломж тохиож байгаагаараа онцлог юм. Тус үйл ажиллагааг Хөвсгөл аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Мөрөнгийн хүрээ, Гандандаржаалин хийд, Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутгийн зөвлөлөөс хамтран зохион байгуулж байна. Бурхан номын авшигт ариусан өнгөрүүлэх өдрүүдэд доорхи үйл ажиллагаа зохион байгуулагдах юм.
Дашрамд сонирхуулахад, Дарба бандида гэгээнтнийг тодруулах санаачилгыг Мэргэн гүний хошууны ноён Гомбожавын төрлийн хүн болох гавьяат эмч Тамир санаачлан Далай ламд өөрийн биеэр бараалхаж удаа дараалан айлтгажээ. Энэхүү хүсэлтийг Далай лам хүлээн авч сайтар тунгаан нягталсаны дүнд Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутаг буюу хуучны Мэргэн гүний хошууны Дэмбэрэлсамбуугийн ганц хүү Шаравжамцыг мөн гэж бошиг лүндэн хайрлажээ. Далай ламын уг лүндэнд “Монгол эмч Тамир зэрэг нутгийн зон олноос Дарба хэлмэрчийн хувилгаан лагшинт дүрийг тодруулах хүсэлт ирсний дагуу нэрсийг шүүн үзэхэд хувилгаан эрдэнийн хойд дүр тэдгээр нэрсийн дотор буй нь тодорхой болсон юм. Улмаар нарийн шинжихүйд эцэг Дэмбэрэлсамбуугийн хөвгүүн Шаравжамц мөн болохыг тогтоов. Хувилгаан бээр мэгзэм болон манзушир бурхны зүрхэн тарнийг амны уншлага болговоос нэн сайн. Шагжаан гэлэн номыг өгүүлэгч Далай лам. XVII жарны усан луу жилийн билгийн тооллын дөрөвдүгээр сарын 24-ний өдөр. 2012.06.12” гэжээ. Гэгээнтнийг 2013 оны зургадугаар сард Хөвсгөл аймгийн Рашаант суманд хутагтын ширээнд өргөмжилсөн юм. Үүний дараа буддын шашны боловсрол олгохоор уламжлалын дагуу Төвдийн алдарт гурван их дацангийн нэг Сэрад морилж, уншлагын эрдэмд боловсрохын зэрэгцээ судрын ёсны буюу чойрын таван ботийн эхний ботийг үзэж судалж байсан түүхтэй аж.
Дарба бандида гэгээнтнийг арслант ширээнд залахтай холбогдуулан зохион байгуулж буй үйл ажиллагааны хөтөлбөр
Хөвсгөлаймаг, Мөрөнхот
2017.06.16 Гэгээнтнийг сэнтийд залж, Бат-Оршил өргөх ёслол
2017.06.17 Жадоринбүүчи лам хуварга, сүсэгтэн олонд “Мөрийн гурван эрхэм” номыгайлдажГүнрэгбурханыавшигхүртээнэ.
2017.06.18 Жадоринбүүчи Потидынлүн, Сэндом, Равданлхам сахиуснуудын даган соёрхол хайрлана.
2017.06.19 Жадоринбүүчи Насны авшиг хүртээнэ.
Дарвабандидын лавран, Хөвсгөл аймаг Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдийн лам хуваргууд Бат-Оршил өргөнө.




Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
