Монгол ардын намын байгуулсан мэргэжлийн Засгийн газар хөрш орнуудтайгаа дипломат харилцаагаа сэргээж, хөрөнгө оруулалтыг татах чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгаа нь эхнээсээ үр дүнгээ өгч байна.
Монгол улсын ерөнхий сайд БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр тус улсаас 2 тэрбум юаний буцалтгүй тусламжийг үзүүлэхээр болсон. Харин мэргэжлийн Засгийн газар тус санхүүжилтийг иргэдээ орон сууцжуулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын дахин төлөвлөлтөнд бүрэн зарцуулах шийдвэр гаргасан тухай баярт мэдээг дуулгаад байна.
Иргэдийг ая тухтай, эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө гэр хорооллын дахин төлөвлөлтийг өнөөгийн УИХ-ын дарга М.Энхболд Улаанбаатар хотын Засаг дарга байхдаа анх санаачилан эхлүүлснийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Энэ ажлын хүрээнд олны мэдэх “Дамбын орлогод нийцсэн орон сууц”, “Москва” хороолол, “Ахмадын орон сууц” зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр өдгөө олон өрх орон сууцанд тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлсэн юм.

/Ахмадын орон сууц/
Гэвч түүнээс хойших зарим нэг хотын удирдлагууд гэр хорооллын дахин төлөвлөлт дээр сүр дуулиантайгаар ярьдаг байсан боловч маш их хэл ам дагуулан, олон зуун иргэдийг хохироосон. Тэгвэл УИХ-ын дарга, МАН-ы дарга М.Энхболд өөрийн анхлан санаачилж байсан гэр хорооллын дахин төлөвлөлтийг үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр анхаарал хандуулан хөрөнгө оруулалтыг татаж, манай улсын эдийн засагт ногоон гэрэл асах нөхцлийг бүрдүүлж чадлаа.
Эцэст нь хэлэхэд аливаа ажил, үйл хэрэгт Санаачлагч шиг нь сэтгэлээсээ дэмждэг нэгэн байдаггүй юм байна.
Дашрамд дурьдахад өнөөдрийн байдлаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил 24 байршил, 112 хэсэгчилсэн талбайд нээлттэй дахин төлөвлөлтийг зарлан, гэр хорооллын бүсэд өндөр давхрын орон сууц барьж байгуулах ажлыг эхлүүлснээр иргэд орон сууцандаа эхнээсээ ороод тав тухтай амьдарч байна. Мөн Гэр хорооллын суурьшлын дундын бүсэд хэсэгчилсэн инженерийн хангамжтай нам болон дунд давхрын орон сууц байх хөгжлийн чиг хандлагын дагуу “Дэд бүтцийн төв” байгуулах, Гандантэгчилэн хийд орчмыг аялал жуулчлалын жишиг болгож хөгжүүлэх зэрэг олон төслийг хэрэгжүүлэх санхүүжилт шийдэгдэж байна.

/Москва хороолол/

/Дамбын орлогод нийцсэн нам давхрын орон сууц/


/Гэр хорооллын бие даасан дэд бүтцийн төв буюу Сервис центр/

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
