“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь Хот хоорондын нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэм денвер оюун ухаан” ХХК болон “Метатек” ХХК-тай хамтран хот хоорондын зорчигч тээврийн тасалбар борлуулах TVM (Ticket vending machine) системийг нэвтрүүлэн Сонгинохайрхан зорчигч тээврийн төвд байршуулжээ. Энэ талаар “Метатек” ХХК-ийн захирал н.Эрдэнэбаттай уулзаж ярилцлаа.
– Хот хоорондын зорчигч тээврийн тасалбарыг тусгай зориулалтын машинаар борлуулах болсон талаар бидэнд танилцуулахгүй юу?
– Автотээврийн үндэсний төвөөс төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэж, төсвийн зардлыг хэмнэх үндсэн зорилгын хүрээнд энэхүү ажлыг зохион байгуулсан. Хот хоорондын нийт 72 чиглэлийн тасалбарыг энэхүү машинаас шууд худалдан авах боломжтой. Өмнө нь иргэд заавал Зорчигч тээврийн төвүүд дээр очиж худалдаж авдаг байсан бол одоо хотын төвд аль өөртөө ойр байрлах цэгүүдээс энэхүү машины тусламжтайгаар тасалбараа худалдаж авах боломжтой болж байгаа юм. Жишээ нь иргэд Төв аймаг руу явах 3000 төгрөгийн үнэтэй тасалбарыг худалдан авахаар таксинд суулаа гэхэд Төв аймаг руугаа явах тасалбараасаа илүү үнэ төлөх болдог байсан. Бид бүхэн энэ чирэгдлийг л арилгах гэж энэхүү үйлчилгээг нэвтрүүлээд байна.
-Тасалбар түгээх машинаас хэрхэн тасалбараа худалдан авах вэ? Кассан дээр очоод бичүүлэхээс илүү хялбар байж чадаж байгаа юу?
-Бид ердөөсөө л хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, найдвартай, хурдан шуурхай хүргэх зорилгоор Тасалбар түгээх машиныг хийсэн. Тэгэхээр аль болох хялбар байдлаар захиалахаар шийдсэн. ТVМ (Ticket vending machine) нь хот хоорондын нийтийн тээврийн автобусны тасалбарыг бэлэн бус гүйлгээний хэлбэрээр худалдаалах бөгөөд үйлчлүүлэгч өөрийн цахим үнэмлэхээ машинд уншуулан зорчих тээврийн хэрэгслээ сонгон мэдээллээ оруулан өөрөө өөртөө үйлчлэх болно.
Цаашид бид 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс олон нийтийн үйлчилгээний төвүүдэд ТҮМ машинаа байрлуулахаар төлөвлөн ажиллаж байна. Ингэснээр иргэд зорчих тасалбарыг урьдчилан авах гэж заавал Драгон төвийг зорьж үнэт цагаа алдах шаардлагагүй болох болно.
-Ярилцсанд баярлалаа.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
