Хөвсгөл нуурын баруун эрэг дагасан жуулчны бааз, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүд төвлөрсөн цахилгаан эрчим хүчинд холбогдлоо. 110/35/15 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам нь Хатгалаас Жанхай чиглэлийн 40 км-ийн урттай бөгөөд жуулчны бааз, дэлгүүр, худалдаа үйлчилгээний төв нийлээд 156 аж ахуйн нэгж, 30 орчим айл өрх хамрагдаж байна.
Хөвсгөл аймгийн Улсын Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны газрын дарга Д.Батдэлгэр ярихдаа “Аялал жуулчлалын компаниуд цахилгаан эрчим хүчээ мотороор хангаж, өндөр өртгөөр үйл ажиллагаагаа залгуулдаг байсан. Тог цахилгааны хомсдолоос шалтгаалж зөвхөн зуны цагт л жуулчдыг татдаг байсан бол одоо улирал хамаарахгүй бизнесээ явуулах боломж бүрдэж байна. Энэхүү ЦДАШ ашиглалтад орсноор эргээд аялал жуулчлалын бааз, компаниуд үйл ажиллагаагаа сайжруулах шаардлагатай болж байна” гэлээ.
“Хөвсгөл монтрэйвэл – Далай тур” ХХК-ийн захиралП.Эрдэнэ-Уул “Манай жуулчны бааз 20 жил мотор асаалаа. Маш их зардалтай, нэг зундаа гэхэд хоёр тонн шатахуун тог цахилгаандаа хэрэглэдэг байсан. Харин одоо бол үйлчилгээгээ сайжруулж, жуулчдыг илүү тав тухтай орчинд хүлээж авах боломж бололцоог нь нээж өгч байна. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлсэнд маш их баяртай байна” гэв.
Малчдын хувьд мал махаа борлуулахад зуны улиралд хөргөгч хөлдөөгчөө залгахаас эхлээд багагүй зардал чирэгдэлтэй байсныг ч ярьж байна. Малчин М.Ариунболдынх хэдийгээр нарны панель ашиглаж тог цахилгаанаа хангадаг ч, наргүй сэрүүн өдрүүдэд бол тоггүй, ажил цалгардах үе цөөнгүй байсныг ярьсан. Сэтгэл байхад ямар ч ажил бүтдэг юм байна гэдгийг нутгийнхан онцолж, зөвхөн жуулчны баазууд гэлтгүй ард иргэдийн амьдралд бодит дэм болж буйгилэрхийлж байв.
Хатгал – Жанхай чиглэлийн нутаг нь намаг ихтэй, цэвдгийн бүс бөгөөд зуны улиралд машин тэрэг байтугай хүн явахад хүндхэн аж. Тиймээс хур борооны улиралтай өрсөж, ердөө сар гарны хугацаандажлаа гүйцэтгэсэн тухай “Хөвсгөл Эрчим хүч” ХХК-ийн М.Пүрэвсүрэнярьсан. Мөн 10 гаран жилийн турш хүлээлт үүсгэсэн тогны асуудал богино хугацаанд бодитой хэрэгжсэнийг тодотгосон юм.
Эрчим хүчний сайд П.Ганхүү “35/15 КВ-ын ЦДАШ-ыг сар гаруйн хугацаанд барьсан нь манай салбарын ажлыг шалгасан том бүтээн байгуулалт боллоо. Гэрэл дагаж хөгжил гэдэг. Аялал жуулчлалын бүсийг тог цахилгаантай болгох нь бидний зайлшгүй хийх ажлын нэг байсан. Цаашид энэ чиглэлд авто зам барих зэрэг орон нутгийг цогцоор нь хөгжүүлэх бодлогыг МУЗГ-аас барьж байна” гэв.
10 гаруй жил яригдаж, хүлээлт үүсгэсэн шугамыг шуурхай ашиглалтад оруулсан нь МУЗГ, Эрчим хүчний яам, БОАЖЯ, Хөвсгөл аймгийн ЗДТГ хоорондынуялдаатай ажилласны үр дүн юм.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
