“Боловсрол суваг” телевиз, “Номадс”-ын сүлжээ ресторануудтай хамтран энэ зуны хамгийн том задгай талбайн шоу “Яг түүн шиг” гала тоглолтыг 6-р сарын 9-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байсан боловч олон улсын залуучуудын томоохон байгууллага болох JCI-ийн Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалт буюу ASPAC-тай давхцан тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан билээ.
Тэгвэл энэ зуны хамгийн том задгай талбайн шоу “Яг түүн шиг” гала тоглолт 6-р сарын 25-нд 20:00 цагаас Улаанбаатар хотоос 53 км зайтай Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах “Magic Rock” camp-д ганцхан удаа зохион байгуулагдахаар болсон байна.
Тус гала тоглолтын гол онцлог нь “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн 1 болон 2-р улирлын шилдэг оролцогчид ая дуугаа өргөхөөс гадна урилгаар 1990-ээд оны евро-рэп урсгалын домогт төлөөлөгч рэппер, продюсер Нана болон ОХУ-ын алдарт охидын хамтлаг Тату нар хүрэлцэн ирэхээр болжээ.
Дэлхийн одод нэгэн тайзнаа цуглах энэхүү алтан боломжийг бүү алдаарай хэмээн зохион байгуулагчид дурдаж байсан юм. Тоглолтын тасалбарыг “Ноён зууч” 1900-1950-аар үнэгүй хүргүүлэн авахаас гадна онлайн захиалгыг ticket.mn сайтаар борлуулж байна.
Мөн хүсвэл тоглолт болох “Мagic Rock” camp-аас 6-р сарын 25-ны өдөр газар дээр нь худалдан авах боломжтой. Дашрамд дурдахад тус тоглолт хотоос гадуур болж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын 6 цэгээс автобусаар үйлчлэх юм.
Мөн дэлгэрэнгүй мэдээллийг “Боловсрол суваг” телевизийн Edutainment tv албан ёсны фейсбүүк хуудаснаас авахаас гадна 80101144, 80044411, 88055618 дугааруудаас аваарай.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
