Бүгд найрамдах Турк улсын Истанбул хотын хөрөнгө оруулалтаар буюу “Tика” төслийн буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны “Увидаст-Од” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын шав тавих ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийгмийн асуудал хариуцсан Ш.Анхмаа , “Тика” хөтөлбөр зохицуулагч Өмэр Гүндогду, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, дүүргийн Засаг дарга Х.Болормаа болон нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Эрүүл мэндийн төв, ӨЭМТ-ийн эмч, ажилтан, эрүүл мэндийн сайн дурын туслагчид, иргэдийн хамт оролцов.
Нийслэлийн 9 дүүргийн хүн амд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг 142 өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан хүргэдэг бөгөөд Турк улсын Истанбул хотын хөрөнгө оруулалтаар нийслэлд гемодиализийн төв, 10 өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг барихаар болсон билээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт 3 байрлалд, Сүхбаатар дүүрэгт 2, Хан-уул, Чингэлтэй, Баянзүрх, Налайх, Багануур дүүрэгт тус бүр нэг байрлалд олон улсын стандартад нийцсэн, эмчийн 4-6 үзлэгийн өрөөтэй, дархлаажуулалт, лаборатори, асаргаа сувилгааны болон тусгаарлах өрөөтэй, автомашины гаражтай 2 давхар ӨЭМТөвийн барилгыг барихаар нийслэлээс газрын асуудлыг шийдвэрлэсэн юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
