МҮЭ-ийн холбоо, МАОЭНХ, МҮХАҮТ-ын удирдлагууд хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин оролцож буй улс төрийн намууд сонгогчдын саналыг авахын тулд улс орны эдийн засагт хүндрэл учруулах хэмжээний амлалтууд өгч байна. Үүнийгээ нэн даруй зогсоохыг МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй намуудад уриаллаа. МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “МҮЭ-ийн холбоо сонгуульд аль нэг улс төрийн намыг дэмжиж оролцдоггүй. Зөвхөн Хөдөлмөрчдийн нийгмийн захиалгыг сонгуульд өрсөлдөж буй улс төрийн намуудад гардуулан өгдөг.
Харин энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож буй улс төрийн намууд сонгуулийн санал хураах өдөр ойртох тусам иргэдийн саналыг авахын тулд улс орны эдийн засгийг улам бүр хүндрүүлж мэдэх амлалт өгч байгаа тул хөдөлмөр нийгмийн зөвшлийн талууд болох ажил олгогчид, МҮХАҮТ-ын зүгээс ийнхүү байр сууриа илэрхийлж байна” гэлээ. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Өмнөх сонгуулиудаар өгсөн популист амлалтуудаас болж хөдөлмөр эрхэлж буй олон иргэд ажилгүй болж, олон аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барихад хүрсэн. Энэ удаагийн сонгуулиар ч мөн энэ байдал давтагдахгүй гэх баталгаа байхгүй байна. Иймээс улс орны эдийн засгийг сүйрлийн хэмжээнд хүргэж мэдэх амлалтаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид татгалзах ёстой” гэсэн юм.
Эх сурвалж: shuud.mn

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
