“Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ” ТӨХК үүсэн байгуулагдсны түүхт 50 жилийн ой тохиож байна. Анх 1967 онд Дулааны 3 дугаар цахилгаан станцыг Дархан хотын Дулааны цахилгаан станцтай 110 кВ-ын шугамаар холбосноор тус компанийн үндэс суурь тавигдаж байсан түүхтэй. Өдгөө нийслэл болон 15 аймаг 200 гаруй сум, суурин газрыг цахилгаан эрчим хүчээр хангадаг, жилдээ 4,7тэрбум кВт.цаг эрчим хүч дамжуулдаг, төв болон хөдөө орон нутагт зургаан салбартай, 1100 гаруй ажилтан албан хаагчтай, эрчим хүчний томоохон компани болжээ.
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн түүхт 50 жилийн ойн баярын хурлын үеэр Эрчим хүчний сайд П.Ганхүү үг хэлэхдээ “Та бүхний хөдөлмөр бүтээлийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнаж байна. Цаашид ажил үйлсээрээ тэргүүлж, эрхэм хүндтэй шагналын нэр хүндийг өндөрт өргөж явах хариуцлага ногдож буйг онцлон тэмдэглэж хэлье.


Байгалийн онц аюулт үзэгдлийн улмаас 2017 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Эрдэнэт–Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд томоохон хэмжээний гэмтэл гарч, зургаан аймгийн төв болон 160 орчим сумын эрчим хүч доголдож, тасарсан нь сүүлийн жилүүдэд гараагүй гэнэтийн осол, гэмтэл болсон. Уг шугамын гэмтлийг засварлаж, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчинд холбох ажилд мэргэжлийн ур чадвар, хичээл зүгтгэлээ зориулан үр бүтээлтэй ажиллаж, гурван өдрийн дотор гэмтэл, доголдлыг засварлаж, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангасан нь Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн инженер, техникийн ажилтнуудын ур чадварыг илэрхийлсэн бодит үр дүнгийн илэрхийлэл байж чадсан. Монгол Улсын гал голомтыг сахих нөр их үйлс тань өөдрөг бүтэмжтэй байж, эрчим хүчний салбар ямагт өөдөө тэмүүлэн хөгжихийн ерөөлийг өргөн дэвшүүлье” гэв.
Баярын хуралд Эрчим хүчний сайд П.Ганхүү, дэд сайд Т.Гантулга болон харъяа байгууллагын удирдлагууд, ажилтан албан хаагчид оролцллоо.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
