Бидний амьсгалж буй агаарыг бохирдуулах үндсэн хүчин зүйл бол утаа юм. Агаарын бохирдлын улмаас хүн амын дунд амьсгалын, зүрх судасны өвчин, харшлын эмгэг, нүд, чих хамар хоолойн үрэвсэл,нөхөн үржихүйн эрхтний болон хүүхдийн бие махбодийн өсөлт, хөгжил, физиологийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, дархлалын төвшинг бууруулдаг бөгөөд хүүхэд, өндөр настан, архаг өвчтэй хүмүүс илүү өртдөг. Иймд утаанаас сэргийлэх дараахь зөвлөмжийг хүргэж байна.
1. Утаатай орчинд ажиллаж, амрахгүй байхыг аль болох хичээх, онцын шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх. Ялангуяа, зүрх судас, амьсгалын замын өвчинтэй, харшлын эмгэгтэй хүмүүс анхаарах хэрэгтэй.
- Зайлшгүй гадуур явах шаардлагатай тохиолдолд амны хаалт (маск)-ыг зүүж хэрэглэх.
- Хувь хүн өдөрт 2 литрээс доошгүй ус, шингэн зүйлийг уух.
- Гэрийн дотоод орчны буюу бичил агаарын чанарыг сайжруулах, бохирдуулахаас сэргийлэх. Үүнд:
4.1 Гэртээ өдөрт хоёроос олон удаа чийгтэй цэвэрлэгээ хийж, гэр доторх агаарыг чийгшүүлэх.
4.2 Оршин суугаа газрынхаа агаарын бохирдлын төлвийг ажиглаж, бохирдол багатай үед орон гэрээ агааржуулах.
4.3 Агаарын шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгчийг ашиглах (Хэт өндөр үр ашигтай агаарын шүүлтүүр – High Efficiency Particulate Air Filter–HEPA Filter бүхий агаар цэвэршүүлэгчийг ашиглах)
4.4 Хүүхдийг гадаа шороон дээр тоглуулахгүй байх, тогтмол гарыг нь угаалгаж занших хэрэгтэй. Агаарт дэгдсэн хорт нэгдэл хөрсөнд бууж улмаар хүүхдүүдийн гараар дамжин тэднийг хордуулах эрсдэлтэйг анхаарна уу.
- Чийрэгжүүлэлт,биеийн дархлааг дэмжих, эсэргүүцлийг сайжруулахад анхаарах. Үүнд:
5.1 Ажил амралтаа зөв зохицуулан, сайн унтаж амрах.
5.2 Шим тэжээл сайтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх.(сүү, цагаан идээ болон эрдэс, амин дэм агуулсан жимс, хүнсний ногоо хүнсэндээ хэрэглэх нь эрүүл мэндэд тустай)
5.3 Уламжлалт аргаар бүрсэн тараг хэрэглэх нь хордлого тайлах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, хоол хүнснээс авах хэрэгцээт шимт тэжээлт бодисыг биед гүйцэд шингээж өгнө.
5.4 Идэвхтэй амрах, хөдөлгөөнийг эрхэмлэх, спортоор хичээллэх, амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах, явган явах, ууланд авирах гэх мэт.
Нийслэлийн Эрүүл мэндийн газар

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
