Богдхан уулын байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газарт иргэд, аялагчид, жуулчдад зориулан автомашин, дугуйны зогсоол, стандартад нийцсэн хогийн цэг зэргийг байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүний дагуу БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Богдхан уулын тус байгалийн цогцолбор газарт газар эзэмшиж байсан “Энигма” компанийн 42 га газраас 3 га-г нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан юм. Гэвч “Энигма” компани 3 га газрыг чөлөөлж өгөхгүй хэмээн эсэргүүцсээр байна. Уг эсэргүүцэлдээ өөрийн охин компани болох Монголын үндэсний их сургуулийн оюутнуудыг хүртэл оролцуулсан юм.
Улмаар тус компанийн зүгээс дээрх асуудлаар БОАЖЯ-ыг шүүхэд өгсөн бөгөөд шүүхийн анхан шатны шийдвэр “Энигма” компанийн талд гарсан байна. Тиймээс уг шийдвэртэй холбогдуулан БОАЖЯ-наас давж заалдаад байгаа юм. Тэгвэл “Энигма” компани шүүхийн шатанд байгаа асуудлыг цэгцрээгүй байхад нь МХЕГ-аас үйл ажиллагаа явуулахыг хориглосон уг байршилд барилга барихаар газар ухаж эхэлсэн байна. Нэг ёсондоо МХЕГ болон бусад холбогдох байгууллагуудын шийдвэрийг үл хүндэтгэн, дахин газар ухаж эсэргүүцсээр байгаа юм.
Тэгвэл өнөөдөр хууль зөрчиж газар ухсан тус газарт БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаа, ЦЕГ-ын Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтан, албан хаагчид, мэргэжилтнүүд очиж танилцсан юм. Харин “Энигма” компанийн төлөөлөл болон удирдлагууд уг шийдвэр гарсан өдрөөс хойш албаныхантай уулзалт хийгээгүй байсаар байна. Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулах гэж байгаа аливаа аж ахуйн нэгж заавал байгаль орчны үнэлгээ хийлгэж, тусгай зөвшөөрлийг БОАЖЯ-наас авах ёстой байдаг. “Энигма” компанийн хувьд ямар ч зөвшөөрөл аваагүй. Мөн төсөвт 3 тэрбум төгрөгийн татварын өртэй байгаа. Татварын мөнгийг уг компаниар төлүүлнэ. 3 га газрыг чөлөөлөхгүй гэж уг компани шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэр тус компанийн талд гарсан. Гэхдээ давж заалдсан байгаа. Мөн МХЕГ-аас уг байршилд үйл ажиллагаа явуулж болохгүй гэж лацадсан байсан. Харин шүүхийн шатанд байгаа, дээрээс нь МХЕГ-ын шийдвэрийг үл хүндэтгэн, тавьсан лацыг авч газар ухсан байна. Нийтийн эзэмшлийн газрыг олон нийт, иргэд л ашиглах ёстой. Цаашид иймэрхүү үйл ажиллагаа явуулж байгаа ямар ч аж ахуйн нэгжид хатуу шаардлага тавьж ажиллах болно. Тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна. Мөн “Энигма” компани 3 га газраа чөлөөлөхгүй гэж байгаа бол тэдний эзэмшлийн 42 га талбайн эзэмших зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авахыг ч үгүйсгэхгүй” гэсэн юм.

Дашрамд дурдахад, “Энигма” компанийн үйл ажиллагаа явуулж байгаа уг газарт өмнө нь Нийслэлийн газрын алба, Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдал, цагдаа гээд бүх чиглэлээр хамтарч, шалгалт хийсэн байдаг. Шалгалтаар олон зөрчил илэрсэн гэх дүгнэлтүүд гарсан. “Энигма” компани нь газраа хоёр, гурав хувааж, их сургууль барина гэх нэрийн дор газрын төлбөрөөс зугтаасаар иржээ.


Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ

MXEG, tsagdaa chadaagui baihad Oyunhorol said chadlaa yu
oyunhorol said aa ta yaj ch chadahgui harya l da