Түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид болон Онцгой байдлын байгууллагад дэмжлэг үзүүлэх хандив, тусламж Онцгой байдлын ерөнхий газарт тасралтгүй ирсээр байна.

Энэхүү сайн дурын аянд нэгдсэн “Төрийн банк”-ны бүтээгдэхүүн хариуцсан захирал Л.Жамбалсүрэн 10 сая төгрөгийг, “Чингис хаан олон улсын нисэх буудал”-ын хамт олноос 7,720,000 төгрөгийг тус тус хандивлалаа.



Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ХК-ийн зүгээс хамт олныхоо дунд хандивын аян өрнүүлж 6,137,000 төгрөг цугларсныг өнөөдөр ОБЕГ-т хүлээлгэн өгөв. Мөн улс орон, ард иргэдээ ой хээрийн түймрийн гамшиг ослоос авран хамгаалах үйлсэд амь насаа үл хайхран ажиллаж байгаа Онцгой байдлын алба хаагчдаас 10 хүнийг гэр бүлийн хамтаар “МИАТ” ТӨХК-ийн нислэг үйлддэг чиглэлд нэг удаа үнэ төлбөргүй аялуулах эрхийн бичгийг гардуулсан юм. Тус компанийн агаарын хөлгийн засварын залуус гар доорх материал ашиглан хийсэн троссон шүүр, цохиур зэргийг бэлэглэж, хандивын аянд нэгджээ.

Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагууд төлөөлөл болох “Балдорж сан”, “Япон Монголын соёл, эдийн засгийн харилцааны нийгэмлэг”-ийн тэргүүн Сато Норикотой хамтран 2000 ширхэг амны хаалтыг бэлэглэлээ.

Мөн Данцандоржийн Чойлин хийдээс Өвөрмонголд байгаа шавь, ахан дүүсээс нь цуглуулж, илгээсэн 700 гаруй мянган төгрөгийг гардуулан өгсөн бол “УБ авторак клуб”-ын Замын-Үүдийн салбарын хамт олон Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдийг уриалан хандивын аян өрнүүлж, цугларсан мөнгөн хандивыг ирүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
