Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Элчин сайд нарыг эгүүлэн дуудах тухай” албан бичгийг өчигдөр (2017.07.19) Монгол Улсын Их Хурлын даргад хаяглан ирүүлсэн билээ.
Уг албан бичигт Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хариу илгээв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хандсан “Хариу өгөх тухай” эл албан тоотод:
“Танаас ирүүлсэн “Элчин сайд нарыг эгүүлэн дуудах тухай” албан бичигтэй танилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна” гэж тус тус заасан.
Харин Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх нь Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна.
Дээрх хуульд заасан журмын дагуу Засгийн газрын санал болгосноор Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг Улсын Их Хуралд ирүүлж, зөвшилцдөг. Хуулийн энэ зохицуулалт 1992 оноос хойш ямар ч салаа утгагүй хэрэглэгдэж ирсэн бөгөөд үе үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн гарын үсэг бүхий албан бичгээр Улсын Их Хуралтай харилцаж ирсэн болохыг Танд үүгээр мэдэгдэж байна.
Цаашид хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн харилцааны хэвшин тогтсон ажил хэргийн уламжлалыг алдагдуулахгүйгээр Улсын Их Хуралтай харилцаж байхыг хүсье” гэжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

ЦОЛМОН ГЭГЧИЙН ЦОР ЦОР ГЭСЭН БИЧИГТ,ТОГТСОН УЛАМЖЛАЛ БИШ ТОГТСОН ГАЖГИЙГ БИЧЖЭЭ.МОНГОЛЫН БАЯЛГИЙГ ГАДАГШАА СОРУУЛЖ ДУУСГАХААС Х.БАТТУЛГА,З.ЭНХБОЛД ХОЁР ХАМГААЛЖ АВЧ ҮЛДСЭНИЙГ ОЙЛГОДОГГҮЙ ЛҮДНҮҮД БАС БАЙХ ЮМАА.С.БАЯР ЭНХСАЙХАН 2-Г ТАТАЖ АВЧРААД ШОРОНД ХАТААХ,ГЭСГЭЭХ ЦАГ ТУН УДАХГҮЙ. МОНГОЛЫН ЗАЯА ИХ ГЭДЭГДЭЭ
ЦОЛМОН ГЭГЧИЙН ЦОР ЦОР ГЭСЭН БИЧИГТ,ТОГТСОН УЛАМЖЛАЛ БИШ ТОГТСОН ГАЖГИЙГ БИЧЖЭЭ.МОНГОЛЫН БАЯЛГИЙГ ГАДАГШАА СОРУУЛЖ ДУУСГАХААС Х.БАТТУЛГА,З.ЭНХБОЛД ХОЁР ХАМГААЛЖ АВЧ ҮЛДСЭНИЙГ ОЙЛГОДОГГҮЙ ЛҮДНҮҮД БАС БАЙХ ЮМАА.С.БАЯР ЭНХСАЙХАН 2-Г ТАТАЖ АВЧРААД ШОРОНД ХАТААХ,ГЭСГЭЭХ ЦАГ ТУН УДАХГҮЙ. МОНГОЛЫН ЗАЯА ИХ ГЭДЭГДЭЭ
ЦОЛМОН ГЭГЧИЙН ЦОР ЦОР ГЭСЭН БИЧИГТ,ТОГТСОН УЛАМЖЛАЛ БИШ ТОГТСОН ГАЖГИЙГ БИЧЖЭЭ.МОНГОЛЫН БАЯЛГИЙГ ГАДАГШАА СОРУУЛЖ ДУУСГАХААС Х.БАТТУЛГА,З.ЭНХБОЛД ХОЁР ХАМГААЛЖ АВЧ ҮЛДСЭНИЙГ ОЙЛГОДОГГҮЙ ЛҮДНҮҮД БАС БАЙХ ЮМАА.С.БАЯР ЭНХСАЙХАН 2-Г ТАТАЖ АВЧРААД ШОРОНД ХАТААХ,ГЭСГЭЭХ ЦАГ ТУН УДАХГҮЙ. МОНГОЛЫН ЗАЯА ИХ ГЭДЭГДЭЭ
ЗИКА вирусийн хийж байгаа алхамд таарсан хариулт байна