Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн батлуулсантай холбоотойгоор БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлийн газрынхан НҮБ-ын Байгаль орчны байгууллагын Олон улсын хүрээлэн буй орчны технологийн төв, Азийн технологийн институт, Ази, Номхон далайн бүсийн нөөцийн төвтэй хамтран үндэсний болон Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж дуусчээ. Энэхүү төлөвлөгөөг танилцуулах үйл ажиллагаа өнөөдөр болсон бөгөөд нээлтийн хүндэт зочдоор БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлийн газрын дарга Т.Булган, НҮБ-ын Байгаль орчны байгууллагын Олон улсын хүрээлэн буй орчны технологийн төвийн дэд хөтөлбөрийн мэргэжилтэн Клаудиа Жиаковилли, Азийн сангийн Монгол дахь газрын дэд суурин төлөөлөгч Диана Фернандез, Азийн технологийн институтийн хог хаягдлын асуудал хариуцсан зохицуулагч Жильберто Боронан болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр нар хүрэлцэн ирсэн юм.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “ Үндэсний болон Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад санхүүгийн болоод техникийн тусламж дэмжлэг үзүүлэн, хамтран ажилласан НҮБ-ын Байгаль орчны байгууллагын Олон улсын хүрээлэн буй орчны технологийн төв, Азийн технологийн институт, Ази, Номхон далайн бүсийн нөөцийн төвийнхөнд талархал илэрхийлье. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хүн амын төвлөрөл өсч, эдийн засаг тэлж, үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ салбарууд байгуулагдаж байгаагаас гадна иргэдийн хэрэглээ ихсэж байгаатай холбоотойгоор үүсч буй хог хаягдлын тоо хэмжээ, нэр төрөл жилээс жилд нэмэгдэж байна.Улсын хэмжээнд 2016 оны байдлаар хог хаягдлын төвлөрсөн 391 цэгт 2.1 сая тонн хог хаягдал цугларсан бол, зориулалтын бус газарт 107 мянган тонн хог хаягдал хаягдан, 98 мянган га талбай бохирдуулсныг цэвэрлэсэн байна. Мөн нийслэлийн гэр хороололд хүйтний улиралд ойролцоогоор 81 мянган тонн буюу нэг өрх ойролцоогоор 450 кг хаягдал шатааж, агаарын бохирдолднөлөөлж байна. Аюултай хог хаягдалтай холбоотой харилцааг зохицуулах эрхзүйн орчин хангалтгүй, аюултай хог хаягдлыг устгах зориулалтын байгууламж байхгүйгээс ихэнх нь энгийн хог хаягдалтай хамт хогийн цэгт, зарим нь хөрс, усанд шууд хаягдаж, үлдсэн нь зориулалтын бус газар хадгалагдаж байна. Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч цуглуулж, дахин боловсруулж, экспортлож байгаа хог хаягдлын хэмжээ 1%-д ч хүрэхгүй байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс хог хаягдлын цогц менежментийг бий болгон, түүнийг дэмжих эдийн засгийн хөшүүргийг бүрдүүлэх, хаягдлыг дахин боловсруулах, дахин ашиглах, түүнээс эрчим хүч үйлдвэрлэх замаар хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх, эцсийн устгах хог хаягдлын хэмжээг бууруулах тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулж, олон улсад тавигддаг шаардлагад нийцүүлэн Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-аар батлуулсан.Монгол Улсын Засгийн газар хог хаягдлын менежменттэй холбоотой тулгарч байгаа асуудал, сорилтуудыг шийдвэрлэх талаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч менежментийг нь илүү сайжруулах, ялангуяа хог хаягдлын талаарх иргэд, олон нийтийн мэдлэг ойлголт, хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх шаардлага байсаар байна. Хог хаягдлын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан нэн тэргүүнд бидний хийх ажлын нэг нь хуульд заасан хөтөлбөр, төлөвлөгөө, холбогдох дүрэм, журмыг боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах ажил гэж үзэж байна. НҮБ-ын Байгаль орчны байгууллагын төслийн хүрээнд хамтран ажиллаж, Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний стратеги, түүний үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан явдал нь Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт, менежментийг сайжруулахад ихээхэн түлхэц болох болно” хэмээлээ.

Хог хаягдлын менежментийг сайжруулах энэхүү үндэсний стратегийн баримт бичгийн хүрээнд 2017-2030 он хүртэл хэрэгжүүлэх Хог хаягдлын менежментийн алсын хараа, эрхэм зорилго, 6 зорилтууд, 20 стратегиуд, тэдгээрт холбогдох үйл ажиллагаануудыг олон улсын аргачлалын дагуу томьёолжээ. Одоо уг баримт бичгийг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу холбогдох тооцооллыг нь хийж албажуулж батлуулах юм байна.

2026 оныг ГБХНХЯ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлалаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Швед, Норвег улсад айлчилна
Өнгөрсөн долоо хоногт 34 хүний амь насыг аварчээ
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
Монгол Улсад хурандаа цол олгож эхэлсний 90 жилийн ой тохиож байна
Өнөөдөр хөхөгчин гахай өдөр
Улаанбаатарт өдөртөө -11 градус хүйтэн
Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа
Н.Учрал: Алдаа, оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ
“Буйр” нуурт живсэн тээврийн хэрэгслиийг 6 метрийн гүнээс татан гаргалаа
Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан эхэлж, долоон асуудал хэлэлцэхээр боллоо
Өнөөдөр хар бич өдөр
Өнөөдөр Монгол-Алтайн уулс болон Алтайн өвөр говиор цас орж, явган шуурга шуурна
Гуравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нэгдүгээр сард 8 улсын 95 иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаав
Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна
Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
Хуурамч цахим холбоосоор нэвтэрч 22.5 сая төгрөгөө алджээ
Таван жилийн үндсэн чиглэлд бодлогын найман чиглэл, 512 шалгуур үзүүлэлтийг тодорхойллоо
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ыг дуустал үргэлжилнэ
Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг, Б.Гүрбадам нарын хамтран дуулсан “Тэмээн дээрээс на
Сар шинийн өдрүүдэд 85 удаагийн дуудлагаар ажиллаж, 195 иргэний аюулгүй байдлыг хангажээ
“Pizza Hut”-ийн нэрийг ашигласан хуурамч линкээр 32 сая төгрөгийн цахим залилан үйлджээ
Үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
Ирэх сарын 1-ний өдрөөс сайжруулсан түлшийг зөвхөн Хотула апп, иргэний үнэмлэхээр олгоно
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Өнөөдөр цагаан морь өдөр
Засгийн газар хуралдаж байна
