ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 41 дүгээр чуулган Польш улсын Краков хотноо 2017 оны 7 сарын 2-12-нд хуралдлаа. Энэ чуулганы 7 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Монгол улс, ОХУ-ын хамтран нэр дэвшүүлж өргөн барьсан “Дагуурын ландшафт”-ыг Дэлхийн байгалийн өвд бүртгэн авсан шийдвэрийг гаргасан юм. Дэлхийн өвийн хорооны гишүүн 21 улсаас 16 нь тус чуулган дээр үг хэлж, энэ номинацийг дэлхийн байгалийн өвд бүртгэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргахыг дэмжсэн байна.
ОХУ, Монгол Улсын хил дамнан оршиж байгаа дэлхийн өвийн энэ газар нутгийн хэмжээ нь 912.624 га бөгөөд үүний 279.023 га нь ОХУ-ын нутагт, 633.601 га нь манай улсын буюу Дорнод аймгийн Гурванзагал, Дашбалбар, Чулуунхороот, Баяндун сумдын нутаг дэвсгэрт хамаарагдаж байгаа болно.
Дэлхийн өвийн хорооны 41 дүгээр хуралдаанаар Дагуурын ландшафтыг дэлхийн байгалийн өвийн тодорхой шалгуурууд болон дэлхийн өвийн “хосгүй гайхамшигт үнэ цэнэ, бүрэн бүтэн байдлыг” бүрэн дүүрэн хангасан хэмээн үзэж Дэлхийн өвийн хороо, Олон улсын байгаль хамгаалах холбооны (IUCN) экспертүүдийн дүгнэлтээр дээрх шийдвэрийг гаргасан байна.
Дагуурын ландшафт нь Дагуурын тал нутаг дахь ой, ойт хээр, хээр, ус намгархаг газрын экосистем, 236 зүйлийн шувууд түүний дотор тэнд өндөглөн зусдаг нүүдлийн шувууд, цэн тогоруу, өвөгт тогоруу, хархираа тогоруу, мөн хил дамжин нүүдэлдэг цагаан зээр, мануул,тарвага зэрэг 34 зүйлийн хөхтөн амьтан, 236 зүйлийн дээд ургамал түүний дотор унаган болон ховор ургамлыг багтаадаг иж бүрэн экосистем юм.
Дагуурын ландшафтийг дэлхийн өвд бүртгэснээр хамгаалалтын менежмент нь олон улсын анхаарлын төвд орж, зарим төсөл, хөтөлбөрт хамрагдах боломж дээшлэх ач холбогдолтой. Мөн хоёр улсын Засгийн газарт дэлхийн өвийг хамгаалах, менежментийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ авах, санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг илүү өндөр хэмжээний үүрэг хариуцлагыг хүлээлгэж байгаа юм.
Дэлхийн өвийн хороо Монгол Улсын Засгийн газарт Дэлхийн өвд бүртгэгдсэн энэ газар нутгийн хилийн дотор уул уурхайн хайгуул, олборлолт явуулахгүй байхад анхаарлаа хандуулахыг зөвлөсөн байна. Түүнчлэн ОХУ, Монгол Улсын Засгийн газрууд монголын цагаан зээр, нүүдлийн шувуудын хил дамнан нүүдэллэх замнал, коридор нутгийн хамгаалалтын хамтын менежментийг сайжруулах, шаардлагатай үед зохицуулалт хийх, дэлхийн өвийн энэ газарт хулгайн ан, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг байнга авч хэрэгжүүлэхийг зөвлөмж болголоо.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
