Таны үйлдэл, хэрэглээний давтамжаас хамааран зарим үед умайд савны хий үүсдэг байна. Үүнд: ямаа, тэмээний мах, цагаан будаа, газтай ундаа зэрэг хүйтэн сэрүүн чанартай идээ ундааг хэтрүүлэн хэрэглэх, өвөл, хавар эрт, намар орой нимгэн хөнгөн хувцаслах, чийг татдаг гутал өмсөх, хүйтэн ус туулах, хүйтэн газар сууж даарах зэргээс шалтгаалдаг байна.
Савны хий үүссэн үед:
- Саваар дүүрэх,
- Саваар үе үе хатгаж өвдөх,
- Сарын тэмдэг ирэхдээ хар бараан өнгөтэй ирэх, хийн бөмбөлөгтэй гадагшлах,
- Сарын тэмдэг тогтворгүй болох,
- Нуруу ууцаар шархирч өвдөх,
- Сарын тэмдэг бага ирэх,
- Босох суух үед үтрээнээс унгаж байгаа мэт хий гарах,
- Умай давсаг орчим хүйт оргиж, дүүрч байгаа мэт өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Савны хий хүндэрсэн үед мэдрэлийн өвчин үүсэхэд хүргэдэг. Ялангуяа савны хий бөөрний хийтэй хавсарч илрэх нь элбэг байдаг бөгөөд энэ үед амархан ядрах, амархан даарах, хөл хүйт оргих, нуруу хөших, шээс том том хөөстэй гарах, чих шуугих шинж тэмдэг илэрдэг.
Савны хийг арилгахын тулд эхлээд хийг дарах, хийг биеийн шар бадганын байдалтай уялдуулан тэгшитгэх эмчилгээ хийнэ.
Тухайн эмчлүүлэгчийн биеийн болон өвчний нь онцлогт тохирсон хий дарах, бөөр савны илч үүсгэх үйлчилгээтэй уламжлалт эм тан, бүх биеийн халуун болон ердийн тосон бариа, зүү эмчилгээ, төөнүүр эмчилгээ, бумба, тосон болон сэтгэл заслын эмчилгээгээр анагаадаг байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
