Мэдээлэл технологийн салбарт анхдагчийн төлөөлөл гэгдэх “Том-Амжилт” компанийн шинэ бүтээл, ирэх сард нээлтээ хийх Монголын анхны 3д хүүхэлдэйн киног танилцуулж байна. Хоёр жил гаруй хугацаанд бүтээгдэж Амжилт студын чадварлаг, бүтээлч, хөдөлмөрч залуусын ур ухаан, зүтгэл чармайлтын хүчээр амжилттай бий болсон “Мора” 3D хүүхэлдэйн кино Монголын технологийн салбарт болон кино урлагт энэ төрлөөр анхны шанг татаж буйгаараа өндөр ач холбогдолтой юм.

Амжилт студын ийн анхны бүтээл болох “Мора” хүүхэлдэйн кино нь 1 цаг 15 мин үргэлжлэх бөгөөд .ирэх сард нээлтээ хийхээр товлогдоод байна. Уг киноны найруулагчаар Найруулагч: Чулуунмөнхийн Отгонбаяр, Продюсер: Жаргалсайханы Шижир, Зохиол: Г.Анхбаяр нар ажиллажээ. “Мора” хүүхэлдэйн кино нь Улаанбаатар хотод өрнөх өнөөгийн амьдралаас сэдэвлэсэн “Том-Амжилт” компанийн анхны зөгнөлт бүтээл гэдгээрээ онцлог юм. Киноны үйл явдал Тэргэл хэмээх өөрөөсөө өөр хүнийг хайрлаж, хүндэлдэггүй зожиг зохион бүтээгч залуу “Мора” гэх нисдэг робот бүтээнэ. Гэвч зохион бүтээгчийн шинэлэг үйлдлийн системд санаархсан Томоо хорон санаа гаргаж, муу бүхнийг үйлдэнэ. Тэргэл, Шүрээ хэмээх бүсгүйд сэтгэлтэй болох боловч киноны үйл явцад “Мора’-ийн үйлдлийн систем алдагдаж, дурлалт бүсгүй нь сураггүй алга болсноор киноны үйл явц маш сонирхолтойгоор үргэлжлэх аж. Энэ бүх ээдрээт асуудлуудын зангилааг хэрхэн тайлж, бүтээсэн робот, дурлалт бүсгүйгээ аврахыг үзэгч та бүхэн уг киноноос үргэлжлүүлэн үзээрэй.

Уг хүүхэлдэйн киноны дууг Намсрайн Ялалт,Даваадоржийн Нямбаяр, Тэрбишийн Нарангэрэл, Өлзийсайханы Болормаа, Донойн Дэлгэрсайхан, Цэндийн Гомбосүрэн оруулсан бөгөөд хүүхэлдэйн киноны тал дээр амжилт гаргах бүтээл болсныг дурдаж байсан юм. Монгол залуус гадны компаниудын адил хийж бүтээж чадаж буйн жишээг үзэгч авхай та бүхэн энэхүү Монголын анхны бүрэн хэмжээний 3д хүүхэлдэйн киноноос харах боломжтой. Монгол Улс хүүхэлдэйн киноны салбарт дэлхийд гарах нэг том алхам хийж буйн тод жишээ энэ бүтээл болж байна. Уран бүтээлч хамт олонд цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
