Олон улсад хөтөлбөрөөрөө магадлан итгэмжлэгдсэн Сан Бизнесийн сургуулийн онцлог, давуу талууд :
Мэргэжлийн хэрэгцээ шаардлагын дагуу боловсронгуй болгосон чанартай сургалтын хөтөлбөрөөр суралцана.
Америкийн болон олон улсын бизнесийн сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдана.
Сургуулийн диплом өндөр хөгжсөн улс орнуудын хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах баталгаа болно.
Манай сургуульд суралцсанаар:
Зорилгоо тодорхойлж, сурах чиглэлээ эрхэм болгож, сурах арга барил эзэмшсэн байна.
Хариуцлагатай, ёс зүйтэй, багаар ажиллах чадварыг эзэмшиж манлайлалд суралцана.
Манлайллын үндэс зарчмыг судалж, өөрийн онцгой хэрэгцээ, үнэт зүйлстэй уялдуулснаар та цаг хугацаанд нь шаардсан үр өгөөжийг богино хугацаанд бий болгож чаддаг болно.
Манлайллын сургалт нь өөрсдийнх нь зан чанарт буй манлайлал, түүнийг шинээр нээж танихад нь тусалж, улмаар ажлын байранд энгийн бэлэн маягтаар гарамгай хэрэгжүүлж чадах шинэ мэдлэг, ур чадварыг олгоно.
Мэргэжээрэй мэргэшсэн, сэтгэлийн боловсрол эзэмшсэн хүмүүнлэг болсон байна.
Монгол эх орон, монгол үндэстэн, монгол бахархлыг үнэт зүйлсээ болгосон байна.
Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, зөвлөгөө өгөх чадварыг эзэмшсэн байна.
Суралцах хөтөлбөрүүд:
Бизнесийн удирдлагын бакалавр
Санхүү, банкны хөтөлбөр- Өдөр, Орой /2.5- 3 жил / , Эчнээ /2.5 жил/
НББ, татварын хөтөлбөр- Өдөр, Орой /2.5- 3 жил / , Эчнээ /2.5 жил/
Хүний нөөцийн менежментийн хөтөлбөр- Өдөр, Орой /2.5- 3 жил / , Эчнээ /2.5 жил/
Бизнесийн удирдлагын магистр
Санхүү, банкны хөтөлбөр- Орой, Эчнээ /1,5- 2 жил/
НББ, татварын хөтөлбөр- Орой, Эчнээ /1,5- 2 жил/
Хүний нөөцийн менежментийн хөтөлбөр- Орой, Эчнээ /1,5- 2 жил/
Хөтөлбөрүүдийн зорилго
Орчин үеийн санхүү, банк, татвар, нягтлан бодох бүртгэл менежментийн онол, арга зүйг судалж, практикт хэрэгжүүлэх, удирдлагын оновчтой шийдвэр гаргах, мэдлэг чадвар эзэмшүүлэхэд оршино.
Хөтөлбөрүүдийн давуу тал
Санхүү банкны хөтөлбөрөөр суралцсаны давуу тал:
Санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх, төсөв төлөвлөгөө зохиох, тайлан тэнцэл, санхүүгийн үзүүлэлтүүдэд анализ хийж, санхүүжилтийн , хөрөнгө оруулалтын ажлын капиталын шийдвэрүүд гаргах
Хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, үнэлэх, эрсдэлийг удирдах
Санхүүгийн арга хэрэгслүүдийг оновчтой хослолыг тооцоолж санхүүгийн шийдвэр гаргах
Санхүүгийн зах зээл дээр байгууллага төлөөлөх
Санхүүгийн хяналт, шалгалт хийх
Бүх төрлийн аж ахуйн нэгж байгууллагууд болон төсөвт байгууллагуудын санхүүгийн албанд ажиллах боломжтой.
Нягтлан бодох бүртгэл, татварын НББ хөтөлбөрөөр суралцсаны давуу тал:
Бүх төрлийн аж ахуйн нэгж байгууллагууд болон төсөвт байгууллагуудын нягтлан бодох бүртгэлийн албанд ажиллах
Татвар, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр их дээд сургуульд болон сургалтын төвүүдэд багшлах
Хөрөнгийн үнэлгээ хийх
Сангийн яам болон татвар, аудитын байгууллагад ажиллах боломжтой.
Хүний нөөцийн менежмент хөтөлбөрөөр суралцсаны давуу тал :
Бүх төрлийн аж, ахуйн нэгж, байгууллагууд болон төсөвт байгууллагуудын хүний нөөцийн албанд ажиллах
Хүний нөөцийн менежментийн мэргэжлээр их дээд сургуульд болон сургалтын төвүүдэд багшлах
Байгууллагуудын менежментийн болон хүний нөөцийн менежментийн чиглэлээр бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг боломжтой.
Элсүүлэх нөхцөл:
Ерөнхий шалгалтын оноо: 400 болон түүнээс дээш
Шалгалт: Математик, Нийгмийн ухааны мэдлэг, Англи хэл
Шалгалтын дүнгээр элсэх болзол хангаж Сан Бизнесийн сургуулиас олгосон хяналтын тоонд багтсан элсэгчдийг 07.01-30-ны хооронд бүртгэж суралцах эрхийн бичиг олгоно.
Элсэгчид бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай.
Бүрэн дунд боловсролын үнэмлэх
ЕШ-ын дүнгийн тодорхойлолт
Сурагчийн хувийн хэрэг
Иргэний үнэмлэхийн баталгаажуулсан хуулбар
3х4 хэмжээтэй 4 хувь цээж зураг
Сургалтын төлбөр төлсөн баримт /төрийн сангийн зээл, тусламж, төрийн албан хаагчийн зардлаар суралцах бол холбогдох бичиг баримт/ зэрэг болно.
Та бүртгүүлэхдээ дараах линкээр бүртгүүлэх боломжтой. Мөн манай сургууль дээр ирж бүртгүүлж болно.
https://docs.google.com/forms/d/1AjBvjlU6kQRhcTkJjwsQqg3QYj-fbwldTpc8dClVaC0/edit?usp=sharing_eil&ts=592e518f
Манай хаяг: Баруун 4 зам, модны 2, хороолол өгсөх замд
Холбоо барих утас: 11300346, 99191199,99118902, 89511777
Таныг Сан Бизнесийн сургуульд олон улсын хөтөлбөрөөр суралцахыг урьж байна.

Хоёрдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
