Соронзонболдын Батцэцэг нь эмэгтэй чөлөөт бөхийн олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Ази тивийн аварга, Монгол улсын бөх, Монгол улсын гавьяат тамирчин билээ.
С.Батцэцэг нь 1990 онд 3-р сарын 11-нд Архангай аймгийн Хашаат суманд төрсөн. Таван хүүхэдтэй айлын дөрөв дэх охин.
Хашаат сумын дунд сургуулийг дүүргээд МУИС-н Япон хэлний ангид элсэн сурчээ. 2005 оноос сумынхаа Дондов багшийн удирдлаганд чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн юм билээ. 2008 оноос “Замчин” клубд Дүвчин багшийн шавь болсон ба З.Дүвчин, Т.Сүхбаатар дасгалжуулагчтай улсын шигшээ багт багтсан аж. Тэрээр 2012 онд “Хилчин” спорт хороонд харьяалагдаж байсан ба одоо ч хэвээрээ юм.
Олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга, гавьяат тамирчны төрсөн гэр, төрүүлж өсгөсөн аав ээж, эмээ өвөө нь эгэл жирийн л монгол айл. “Хөтөл ус”-д одоо ч түүнийн аав ээж, өвөө эмээ малаа маллан амьдардаг.
Арван жилд байхын хөдөлгөөнтэй сахилгагүй, болох бүтэхгүй зүйл сэдэж, сэтгэдэг сурагч байжээ. Мөнхүү тийм ч сурлага сайтай хүүхэд байгаагүй гэдэг. Түүнийг ээжтэйгээ дэндүү адилхан гэж хүмүүс ярьдаг байна. С.Батцэцэгийн нагац ах нь сумын заан Нарангэрэл, авга улсын начин П.Ганхүү. Аймаг, сумын цолтой бөхчүүд ээжийнх нь талд бий. Харин аавынх нь талд боксын хүмүүс байдаг юм байна.

2010 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, бөхийн чөлөөт барилдааны түүхэнд 35 жилийн дараа эх орондоо аваргын алтан медалийг авчирсан С.Батцэцэгийг Дэлхийн аваргын тэмцээнд гаргасан амжилтыг нь үнэлж, Хилийн цэргийн удирдах газраас хоёр өрөө байраар шагнасан бол Архангай аймгийн Хашаат сумын нутгийн зөвлөлөөс түүнд суудлын автомашин бэлэглэсэн. Мөн “Макс” группээс түүнд 5 сая төгрөг тус тус бэлэглэж байжээ.

Тэрээр эмэгтэй чөлөөт бөхийн барилдааны анхны Дэлхийн хошой Аварга С.Батцэцэг нь . . .
Одоогоос 40 жилийн тэртээ Минскын ДАШТ-ний дэвжээнд Монголын гурван бөх финалдаж байжээ. “Бөмбөрцгийн хүчтэн” Зэвэгийн Ойдов Дэлхийн хойшой Аварга болж, “Дэлхийн бөхийн Од” Хорлоогийн Баянмөнх гурав дахь удаагаа финалдан Дэлхийн Аварга болсон бол, “Нэрт бөх” Цэдэндамбын Нацагдорж Станбулын /1974 он/ хүрэл медалийн өнгөө хувирган мөнгөн медаль хүртсэн гайхам амжилтыг үзүүлж байсан нь эдүгээ “Чөлөөт бөхийн Алтан үеийн түүх” болон үлдсэн юм. Үүнээс хойш 35 жилийн дараа Соронзонболдын Батцэцэг Дэлхийн дэвжээнд гурав дахь удаагаа финалдаж, Дэлхийн хошой Аварга боллоо. Бөхийн чөлөөт барилдааны түүхэн дэх хоёр дахь Дэлхийн хошой Аварга цолтон болсон. Мөн дэлхийн дэвжээнээс Монголын хүчтэнүүдийн хүртсэн 50 дахь медалийг Аваргын алдраар давхар мялаалаа.


Харин эмэгтэй чөлөөт бөхийн барилдааны анхны Хошой аварга цолтон юм. С.Батцэцэг нь “чөлөөт барилдаан” гэж ялгах аваас “Анхны” гэх олон тодотголын эзэн билээ. 2010 оны Москвагийн ДАШТ-с Алтан медаль хүртэж, анхны эмэгтэй дэлхийн аварга болж байсан хийгээд “Лондон 2012” зуны олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж, эмэгтэйчүүдээс анхны олимпийн медальтан болсон юм. 2013 оны Будапештын ДАШТ-нд хоёр дахиа финалдсан нь мөн л дэлхийн дэвжээнд үзүүлсэн анхны том амжилт байсан. Түүний анхалсан зам мөр дардан байж өнгөрсөн жилийн Ташкентын ДАШТ-ээс С.Цэрэнчимэд аваргын алтан медалийн эзэн болж байв.
Олимпын наадмын хүрэл, Дэлхийн хошой аварга, ДАШТ-н мөнгөн медальт “Бөмбөрцгийн хүчтэн” С.Батцэцэг тамирчны ялалт, амжилтын буухиа үргэлжилсээр байна.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

эрчүүд хэдии эх хүнээс төрсөн ч эр хүнии толгои дээр суудаг нь тиим бна.харахад урамтаи саихан барилдана шүү.дахиад түрүүлээд алт авахаараа бити суугаараи.амжилт амжилт.с.батцэцэгээ.