Уулын спортын ОУХМ Ө.Батманлай, С.Болор-Эрдэнэ нар тун саяхан Памирын нурууны Пик Ленин (7134м) оргилд эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулаад байна.
Памирын нурууны Пик Ленин (7134м) оргилд авирах сорилтыг Киргиз улсын уулчдын холбооноос туршлагатай уулчдын дунд “Mountain Spirit 2017 цугларалт”-ыг зохион байгуулсан юм. Авиралтад Хонгконг, Япон, Тайван, Иран, Монгол гэсэн зийн таван орны арван нэгэн уулчид оролцсон байна. Уг цугларалтанд оролцсон арван нэгэн уулчнаас ердөө хоёр уулчин оргилд нь гарсан юм. Тэр хоёр уулчин бол Монгол Улсын уулчид байлаа. Бусад орны уулчид уулын оргилд гарч чадаагүй байна аа.
Уулын спортын ОУХМ Ө.Батманлай, С.Болор-Эрдэнэ нар “Памирын нурууны Пик Ленин (7134м)” оргилд эх орныхоо алтан соёмбот далбааг мандууллаа. ОУХМ Ө.Батманлай, С.Болор-Эрдэнэ нар нь Завхан аймгийн “Уулсын оргил өөд” клубын уулчид юм.
Mountain Spirit цугларалтын хүрээнд нэгдсэн авиралт хийгдээгүй, урьдаар бэлдэж зам тавиагүй бөгөөд зөвхөн үндсэн отог дээр хүргэж, уулчдыг байрлуулах асуудлыг нь шийдвэрлэсэн байна.
Уулчдыг Монголын уулчдын үндэсний холбоо, “Сутайн бор” клуб, “Жигүүр” ХХК зэрэг олон байгууллага дэмжиж ажиллажээ.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
