Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар гол мөрнийг бохирдуулж, байгаль орчинд хохирол учруулж ашигт малтмалын олборлолт хийж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд шалгалт явуулж зөрчлийг таслан зогсоож холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг салбарын сайд, мэргэжлийн хяналтын байгууллагад үүрэг болгосон.
БОАЖ-ын сайд, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга нар мэргэжлийн хяналтын байгууллагад үүрэг болгосон ажлынхаа удирдамжийг гарган БОАЖЯ, ЦЕГ, МХЕГ, Ашигт малтмал, газрын тосны газрын хамтарсан ажлын хэсэг Дархан-Уул аймгийн Шарын гол, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдын нутагт ажиллаа.
Эдгээр сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 30 гаруй иргэн, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 10 орчим аж ахуйн нэгж, Бичил уурхайн 20 орчим нөхөрлөлд шалгалт хийж холбогдох зөрчлийг илрүүлсэн байна. Шалгалтын явцад Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд урт нэртэй хуулиар хориглосон талбайн хасалт хийлгэж нөөцийн тодотгол хийлгээгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж батлуулаагүй, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө батлуулаагүй зэрэг зөрчлийг тогтоосон юм.
Үүний эсрэг Хуульд заасны дагуу арга хэмжээг газар дээр нь авч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох, техник тоног төхөөрөмжийг лацдаж хууль хяналтын байгууллагад шилжүүлэх арга хэмжээг ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны мөрдөгч нар холбогдох арга хэмжээг газар дээр нь авч хэрэгжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд гэхэд 100 гаруй нөхөрлөл, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж ашигт малтмалын олборлолт хийдэг. Эдгээрээс ганцхан аж ахуй нэгж ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй, 7 аж ахуйн нэгж бичиг баримтын бүрдэл дутуу байсан юм. Үлдсэн тусгай зөвшөөрөлгүй, бичиг баримтын зөрчилтэй 70 орчим нь Бичил уурхай эрхэлдэг нөхөрлөл, 40 орчим нь хувиараа олборлолт хийдэг иргэд байдаг байна.
Мөн бичил уурхай эрхлэх асуудлаар Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг даалгавар БОАЖ-ын сайдаас хүргүүлэхээр болсон байна.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
