“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн үйл ажиллагааг зориудаар харлуулан гуйвуулах, удирдлагын багийг нь ор үндэслэлгүйгээр гүтгэсэн нийтлэлийг “Sonin.mn тэргүүтэй мэдээллийн зарим сайтад тодорхой зорилго, санаатайгаар удаа дараа нийтлэх болсонд зохих тайлбар, няцаалтыг хийх нь зүйтэй гэж үзлээ.
Нийтлэл нэртэй гүтгэлэг тараасан нэр бүхий сайтад хандаж алдаагаа залруулах, тайлбар хийх, уучлал гуйхыг удаа дараа шаардаж, түүнийгээ албан тоотоор ч илгээсэн.
Ихэнх сайт нь нийтлэлээ устгасан боловч, өнөөг болтол ямар нэгэн тайлбар хийлгүй, уучлал хүсээгүй хэвээр тул “Эрдэнэс Таван Толгой” ХК өөрийн нэр төрийг сэргээлгэх зорилгоор хуулийн байгууллагад хандах болсноо албан ёсоор мэдэгдэж байна.
Мөн уншигч олонд хандаж, Цанхийн Зүүн уурхайн урд хэсгийн “Таван Толгой” ХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайтай хиллэж буй хэсэг, уурхайн ажиллагааны талаар шаардлагатай тайлбарыг хийх нь зүйтэй гэж үзлээ.
“Эрдэнэс-Таван толгой” ХК нь нүүрсээ Монгол улсын “Ашигт малтмалын тухай хууль”-ийн дагуу олборлодог. Компанийн байнгын дотоод хяналт, төрийн болон мэргэжлийн байгууллагын тогтмол шалгалтын дор үйл ажиллагаагаа ил тод эрхэлдэг.
Нэр дурдсан зарим сайтад бичиж нийтлээд байгаа шиг луйвар булхай манай компанид огт тохиолдоогүй гэдгийг удаа дараагийн шалгалт, түүний дүгнэлт, тайлан бэлхнээ нотолно.
“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Цанхийн Зүүн уурхайн урд хэсэг нь “Таван толгой” ХК-ийн 4-р уурхайн тусгай зөвшөөрлийн талбайн хойд хэсэгтэй уртрагийн 4831181 солбилцлоор огтлолцдог гэдгийг тодотгоё.
Хил залгаа орших тул, ” ЭТТ” ХК болон “ТТ” ХК-н хооронд №ЭТТ-2017/019 тоот “Хамтын ажиллагааны гэрээ”-г 2017 оны 02-р сарын 13-ны байгуулж, компани хоорондын үйл ажиллагааг уялдуулах, харилцан хяналтын орчныг сайжруулах хүрээнд хамтран ажиллаж байгааг ч дурдах нь зөв юм.
Эцэст нь хэлэхэд, “Мөргөцгийн нүүрснээс луйвар хийсэн үү?” нийтлэл бол зохиомол, улс төрийн ашиг хонжоо эрэлхийлсэн, ичгүүр сонжуураа гээсэн захиалгат сэтгүүл зүйн үр бүтээл юм. Энэ бол гүжир гүтгэлэг.
Тиймээс Sonin.mn болон зарим сайтыг ( нэрийг нь үл дурдав) шүүхэд өгч буйгаа мэдэгдэе. “Эрдэнэс Таван Толгой” ХК шударга хэвлэлийг дэмжиж, захиалгат бохир сэтгүүл зүйтэй эвлэрэхгүй гэдгээр тайлбар, няцаалтаа өндөрлөе.
“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ХК

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
