Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Изүми Кэйтаг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гаас гаргасан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн нэгдсэн судалгааны дэлгэрэнгүй тайланг танилцуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ болон JBIC банкны захиралтай уулзсан талаар дурдаад бүс нутагтаа хөгжлийн төлөө хамтдаа явах тухай энэ үеэр ярилцсан гэлээ. Иймээс ЖАЙКА-гийн гаргасан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн нэгдсэн судалгаа цаг үеэ олсныг тэмдэглэв. Энэ судалгааг 2015 оны 2 дугаар сараас эхлэн бүтэн нэг жилийн хугацаанд хийжээ.
Судалгааг хоёр үндсэн шалтгаанаар хийсэн байна.
Нэгд, Улаанбаатарт хүн ам, үйлдвэрлэл хэт төвлөрч хот хөдөөгийн ялгаа их болсон.
Хоёрт, Монголын эдийн засаг уул уурхайд тулгуурлах болсон. Иймд үйлдвэрлэлийн бусад салбарыг хөгжүүлэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр судалгаа хийжээ. Монгол Улсыг аж үйлдвэрийн коридор хэлбэрээр хөгжүүлэх нь зүйтэй гэсэн санал дэвшүүлэн судалгаа хийснээ ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Изүми Кэйта энэ үеэр танилцууллаа.
Босоо тэнхлэгийг аж үйлдвэрийн, хэвтээ тэнхлэгийг ногоон хөгжлийн коридор болгон хөгжүүлэх нь үр нөлөөтэй гэсэн судалгааг ЖАЙКА-гаас хийсэн гэдгийг тэрээр уулзалтад оролцогчдод танилцууллаа.
Үүнийг ажил хэрэг болгон хэрэгжүүлэх асуудалд Япон Улсын ЭСЯ, ЖАЙКА, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран анхаарал хандуулж, Засгийн газрыг татан оролцуулах, мөн хувийн хэвшлийг оролцуулах нь зүйтэй гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлж байлаа.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Тамгын газрын дэд дарга Б.Саруул, Стратеги судлалын хүрээлэнгийн захирал Д.Энхбайгаль нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо.


Хоёрдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
